ХОРШООЛСОН ХЭЛБЭРЭЭР НОГООНЫ АЖ АХУЙ ЭРХЛЭГЧ БҮЛГҮҮД ТЕХНИК ХЭРЭГСЛЭЭР ХАНГАГДЛАА.

ХОРШООЛСОН ХЭЛБЭРЭЭР НОГООНЫ АЖ АХУЙ ЭРХЛЭГЧ БҮЛГҮҮД ТЕХНИК ХЭРЭГСЛЭЭР ХАНГАГДЛАА.

Ядуурлыг бууруулах Японы сан, Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн санхүүжилтээр ХХААХҮ яамнаас 2017-2021 онуудад “Хоршоолсон хэлбэрээр ногооны аж ахуй эрхлэх замаар өрхийн амьжиргааг сайжруулах 9192-МОН” төслийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Төслийн хүрээнд Улаангом сумаас төсөлд хамрагдан хоршоо хэлбэрээр ажиллаж буй бүлгүүдэд хүнсний ногооны тариалалтад шаардагдах дундын тоног төхөөрөмж болох 153.000.000 төгрөгийн үнэ бүхий 55 морины хүчин чадалтай трактор 1 ширхэг, тракторын иж бүрдлийн хамт, 13 морины хүчин чадалтай 5 ширхэг мотоблокыг иж бүрдлийн хамт хүлээлгэн өглөө. Улаангом сум хүнсний ногооны үйлдвэрлэл эрхэлдэг 260 өрхтэй бөгөөд үүнээс төсөлд 77 өрх тус төсөлд хамрагдаж 10 бүлэгт байгуулан ажиллаж байна. Төслийн хөрөнгө оруулалтаар Улаангом сумын бүлгүүдэд:
- 108503000 төгрөгийн үнэ бүхий 6*20 хэмжээтэй нийлэг хальсан хүлэмж 16 ширхэг, 4*8 хэмжээтэй нийлэг хальсан хүлэмж 33 ширхэгийг олгож
-154 сая төгрөгийн өртгөөр Гашууны гол болон Чандманьд 2,7 км цахилгаан татаж 5 ширхэг худаг гарган ажиллаж байна байна.

Цаашид төслийн хөрөнгө оруулалтаар Улаангом сумын бүлгүүдэд 100 м2 өвлийн хүлэмж, хүнсний ногоо хадгалах 60 тонны агуулахыг 2020 ондоо багтаан барьж, хүнсний ногооны үйлдвэрлэлд шаардлагатай бордоо, агрохимийн бодис болон хамгаалалтын хувцас зэрэг шаардлагатай техник хэрэгслийг бүлгүүдэд олгохоор төлөвлөсөн байна.

Уг төсөл хэрэгжсэнээр хоршоо хэлбэрээр ногоочдын бүлгүүд ажиллах, хамтарсан аж ахуй эрхлэх загвартай болох юм. Мөн төслийн бүлгүүд хөдөө аж ахуйн сайжруулсан байгууламж, тоног төхөөрөмжийг ашиглаж, өвлийн хүлэмжид дөрвөн улирлын турш хүнсний ногоо үйлдвэрлэснээр хүнсний ногооны үйлдвэрлэл 15 хувиар, хүнсний ногооны тариалалтаас олох орлого 30 хувиар тус тус нэмэгдэж хүнсний ногооны хангамж сайжрах юм.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүл багаснa
25
Өдрийн салхины хурд 5 м/с
Шөнийн темпратур 12 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: 27 ℃
Шөнө: 11 ℃
2020-07-17
Өдөр: 28 ℃
Шөнө: 13 ℃
2020-07-18
Өдөр: 30 ℃
Шөнө: 14 ℃
2020-07-19
Өдөр: 31 ℃
Шөнө: 15 ℃
2020-07-20

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос