ОРОН НУТГИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ТАСГИЙН ЧАДАВХИЙГ САЙЖРУУЛАХАД АНХААРАН АЖИЛЛАЖ БАЙНА

ОРОН НУТГИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ТАСГИЙН ЧАДАВХИЙГ САЙЖРУУЛАХАД АНХААРАН АЖИЛЛАЖ БАЙНА

Монгол улсын Засгийн газар, ХХААХҮ-ийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газраас малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, шуурхай арга хэмжээ авч, бэлэн байдлыг ханган ажиллах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, сумдын мал эмнэлгийн тасгуудын чадавхыг дээшлүүлэх зорилгоор ажиллах нөхцөлийг сайжруулан шаардлагатай техник хэрэгсэл, материаллаг баазаар хангах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд өнөөдөр Увс аймгийн 19 сумын мал эмнэлгийн тасагт мотоцикл, техник хэрэгсэл шийдвэрлэн олгосныг Аймгийн засаг дарга Д. Батсайхан, Мал эмнэлгийн газрын дарга М. Алтанцэцэг нар сумын Мал эмнэлгийн тасгийн дарга, тархвар зүйч нарт гардуулан өгч Мал эмнэлгийн салбар нь хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, үндэсний баялаг болсон мал сүргийн эрүүл, чанартай байдлыг хангахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх салбар гэдгийг онцлон мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг цаг хугацаанд нь шуурхай, чанартай зохион байгуулахыг хүсэж, амжилт хүслээ.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
11
Өдрийн салхины хурд 5 м/с
Шөнийн темпратур -2 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: 11 ℃
Шөнө: -2 ℃
2020-09-30
Өдөр: 7 ℃
Шөнө: -5 ℃
2020-10-01
Өдөр: 5 ℃
Шөнө: -4 ℃
2020-10-02
Өдөр: 11 ℃
Шөнө: -2 ℃
2020-10-03

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос