УВС АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ХУРАЛДААН БОЛЛОО.

УВС АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ХУРАЛДААН БОЛЛОО.

Хуралдаанаар

1. Коронавируст халдвар (COVID-19)-ийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар.

2. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай асуудлыг хэлэлцэж доорх шийдвэрүүд гарлаа:-

✅ Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгах, ажлын тусгай горимоор ажиллахыг сум, албан газар, аж ахуйн нэгж байгууллагын дарга, захирагч нарт үүрэг болгох.

✅ Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд нийтийг хамарсан хурал, зөвлөгөөн, сонгон шалгаруулалт, боловсрол, соёл урлаг, тэмдэглэлт ойн үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх, спортын уралдаан тэмцээн, сургалт дугуйлан, фитнес, сүм, хийд шашны байгууллага, караоке, баар, РС тоглоомын газрын үйл ажиллагааг хязгаарлаж түүнд хяналт тавьж ажиллахыг Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газарт даалгах.

✅Барааны зах болон дэлгүүр, барилгын материалын дэлгүүр, үсчин, гоо сайхан, цайны газар, ресторан, зочид буудал, дэн буудал болон үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг өдөр бүрийн 09 цагаас 18 цаг хүртэл, супермаркет, хүнсний томоохон худалдааны төв, дэлгүүрийн ажиллах цагийн хуваарийг өдөр бүр 08 цагаас орой 20 цаг хүртэл ажиллуулах, архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэх үйл ажиллагааг өдөр бүрийн 15 цагаас хойш хязгаарласан хугацааг хэвээр үргэлжлүүлэх, хяналт тавьж ажиллахыг Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газарт даалгах.

✅Улаанбаатар хотоос ирэх чиглэлийн автомашин болон иргэдийн хөдөлгөөнд хяналт тавих, сумдын хяналтын постыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үүрэг гүйцэтгүүлэх, Зүүнхангай сумын “Далан түрүү” багт байрлах хяналтын пост, бусад чиглэлийн сумдын хяналтын постыг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон буулгаж хяналт тавьж ажиллахыг мэргэжлийн байгууллагын удирдлага, сумдын Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт үүрэг болгох.

✅Гэрийн ажиглалтад байгаа иргэдэд хяналт тавьж ажиллах, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахих талаар зөвлөмж өгч ажиллахыг мэргэжлийн байгууллагуудын удирдлага, сумдын Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт үүрэг болгох.

✅Аймаг сумдын Онцгой комиссын шуурхай штабыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үүрэг гүйцэтгүүлэх, тэдгээрт хяналт тавьж ажиллахыг Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газарт даалгах.

✅Эрүүл мэндийн байгууллагын хүчин чадал, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, нэмэгдүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллахыг Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн дарга, сумдын Эрүүл мэндийн төвийн дарга нарт үүрэг болгох.

✅ Өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүний хомсдол үүсгэхгүй байх, нөөцийг нэмэгдүүлэх, мах, арьс шир, нэхий бэлтгэх, худалдан борлуулахад анхаарч, малчдын орлогыг нэмэгдүүлэхэд санаачилга гарган ажиллахыг Хүнс хөдөө аж ахуйн газар, сумдын Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт даалгах.

✅ Мал аж ахуйн салбарын өвөлжилтийг хохирол багатай даван туулах, цаг үеийн мэдээ, мэдээллийг нэгтгэж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар саналаа танилцуулж ажиллахыг Хүнс хөдөө аж ахуйн газар, сумдын Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт үүрэг болгох.

✅Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан явуулын ажлын байрыг худалдан авах гэрээ хийх, хуулийн хүрээнд шууд худалдан авалт зохион байгуулж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газарт даалгах.

✅ Улсын Онцгой комиссын даргын 2020 оны 42 дугаар тушаалаар өгсөн үүргийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулж батлуулах, хэрэгжилтийг нь хангаж хяналт тавьж ажиллахыг Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газарт тус тус даалгахаар шийдвэрлэв.

 



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүл багаснa
11
Өдрийн салхины хурд 5 м/с
Шөнийн темпратур -3 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: 13 ℃
Шөнө: -2 ℃
2021-04-16
Өдөр: 15 ℃
Шөнө: 0 ℃
2021-04-17
Өдөр: 17 ℃
Шөнө: 0 ℃
2021-04-18
Өдөр: 15 ℃
Шөнө: 0 ℃
2021-04-19

Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарын удирдлага болон мэргэжилтэнгүүд Баруунтуруун суманд ажиллаа

  • 18
  • 0
  • 2021-04-13

ХАМТДАА 100 ЖИЛ" ОНЛАЙН НАЙРАМДЛЫН БУУХИА УУЛЗАЛТ БОЛЛОО.

  • 20
  • 0
  • 2021-04-12

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА, ЗАСАГ ДАРГА НАРЫН "ЖЕНДЕРИЙН МЭДРЭМЖТЭЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ" СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

  • 90
  • 0
  • 2021-04-02

ШИНЭ ХӨДӨӨ УВС ТӨСЛИЙН ТЕХНОЛОГИД СУУРИЛСАН АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРЭЭНД 2 ИРГЭНИЙГ СУРГАЖ БЭЛТГЭНЭ.

  • 191
  • 0
  • 2021-03-31

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТУХАЙ АСУУДЛААР ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН САНАЛ, ХҮСЭЛТИЙГ АВЧ БАЙНА. /ЦАХИМААР/

  • 102
  • 0
  • 2021-03-31

Байгаль орчны чиглэлээр тулгамдсан асуудал, түүний шийдлийг эрэлхийлсэн судалгаанд оролцоно уу?

  • 75
  • 0
  • 2021-03-31

ИРЭХ САРД НИЙТ ТАРИАЛАНЧИЙГ ВАКЦИНЖУУЛНА

  • 122
  • 0
  • 2021-03-30

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД БАЙНГЫН ЭРГҮҮЛ ХАМГААЛАЛТАНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭН АЖИЛЛАЖ БАЙНА.

  • 67
  • 0
  • 2021-03-30

Ахмадын хороогоор төрийн чиг үүргийг төлөөлөн гүйцэтгэх, хамтран ажиллах гэрээ

  • 45
  • 0
  • 2020-07-14

УВС АЙМАГТ ПСР ШИНЖИЛГЭЭНИЙ АППАРАТ БҮРЭН СУУРИЛУУЛЖ, ШИНЖИЛГЭЭГ АЛБАН ЁСООР АЙМАГТАА ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ.

  • 211
  • 0
  • 2021-03-25

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос