ХХҮГазар нь иргэдрүү чиглэсэн халамж, хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөрүүд хэрэгжүүлэн ажиллаж байгаа ба 2020-ны ажлын тайлангаа танилцуулж 2021 оны "Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр"-т тусгуулах зарим саналаа уламжлав.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Аймаг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд /2021-2025/ тусгасан хөтөлбөрүүдтэй тус байгууллагын үйл ажиллагаа хэрхэн уялдаж ажиллах, цаашдаа иргэдэд ил тод нээлттэй мэдээллийг хэрхэн хүргэх, халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү шилжих ямар бодлого баримтлах,
Дэлхий нийтийг хамраад байгаа цар тахал К19-ын нөлөөгөөр иргэд ирж үйлчилгээ авдаг хуучин жишиг өөрчлөгдөж байгаа тул иргэддээ хүрч үйлчлэх шинэ шийдлийг хурдацтай нэвтрүүлэх зэрэг дээр анхаарч ажиллахыг аймгийн Засаг дарга Ч.Чимэд чиглэл болгов.