Увс аймгийн 2025 хүртэлх бодлогын бичиг баримтуудад тусгагдсан эдийн засгийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бол
Эдийн засгийн өгөөж, өрхийн орлого, бүтээмж үнэ цэнэ, баталгаатай ажлын байр зэргийг нэмэгдүүлэх ЗОРИЛГО бүхий
"ШИНЭ ХӨДӨӨ-УВС" төсөл юм.
Аймгийн Засаг даргын захирамжаар төслийг хэрэгжүүлэх, арга хэмжээний төлөвлөгөө боловсруулахаар, Засаг даргын зөвлөх Л.Арцанхүүгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн анхны хуралдаанаа хийж санал солилцсоноор дотроо газар тариалан болон, мал аж ахуй гэсэн 2 үндсэн чиглэлээр баг болж илүү нарийвчилсан байдлаар төлөвлөгөөгөө боловсруулахаар тогтов.