Аймгийн брэндийн зөвлөлийн ахлагч, ажлын хэсгийн гишүүд, зөвлөлийн санаачлагч УИХ-гишүүн О.Цогтгэрэлийн ажлын албатай цахимаар холбогдон ажлын явцын талаар уулзалт хийв.
Уг уулзалтаар ажлын хэсэг брэндийн лого хөгжүүлэлтийн явцыг танилцуулж, санал солилцов.
Мөн аймгийн Засаг дарга үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөлтэй уулзаж, нөөц боломж дээр нь тулгуурлан тодорхой бүтээгдэхүүнүүд дээр брэнд хөгжүүлэлтийн ажлаа эхлүүлэхээр боллоо.
Иргэд та бүхэн ямар бүтээгдэхүүнийг сонгон UBC брэндийн хөгжүүлэлтийн эхлэлийг амжилттай хийгээсэй гэж хүсэж байна. Саналаа чөлөөтэй ирүүлээрэй.
1. Чацарганы тос, жүүс
2. Цагаан ултай гутал
3. Цагаан идээ
4. Малын тэжээл
5. Арвайн гурил
6. Жамц давс
7......