Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, зохион байгуулалтын зарим арга хэмжээ авах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, Зам тээврийн хөгжлийн Сайдын 2018 оны 161 дүгээр тушаалыг тус тус үндэслэн, аймгийн Онцгой комиссын 2021 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 04 дүгээр хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Коронавируст халдвар КОВИД-19-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор 2021 оны 2 дугаар сарын 11-ны өдрийн 06:00 цагаас эхлэн 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд аймаг, сумаас гарах, орох болон дотоодын автомашин, иргэдийн хөдөлгөөнийг хязгаарласугай.

2. Дээрх хугацаанд хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн жагсаалтыг нэгдүгээр хавсралтаар, үйл ажиллагааг нь хязгаарлах аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

3. Төрийн болон нутгийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчдын ажлын онцлогийг харгалзан ажлын байранд, эсвэл гэрээсээ цахимаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэн зохион байгуулалт хийж ажиллахыг сум, албан газар, аж ахуйн нэгж байгууллагын дарга, захирал нарт зөвлөсүгэй.

4. Коронавируст /Ковид-19/ цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулан ажиллаж байгаа үйл ажиллагаа, заавар, зөвлөмжийг иргэд, олон нийтэд шуурхай мэдээлж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албанд үүрэг болгосугай.

5. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Онцгой комиссын орлогч, Онцгой байдлын газрын дарга (хурандаа Б.Баттулга), Онцгой комиссын гишүүн, Цагдаагийн газрын дарга, (цагдаагийн хошууч А.Амарбат), Мэргэжлийн хяналтын газрын дарга (Ц.Мөнхбаяр), Эрүүл мэндийн газрын дарга (Ц.Алимаа), сумдын Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт тус тус үүрэг болгосугай.

УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ч.ЧИМЭД

ХЯЗГААРЛАЛТ ТОГТООХГҮЙ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА,

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЖАГСААЛТ:

✅ Цахилгаан, дулаанаар хангах үйл ажиллагаа

✅Хүнсний үйлдвэрлэл, хүнс, ахуйн хэрэглээний барааны худалдаа, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа

✅Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа

✅Мал, амьтны өвс, тэжээлийн түгээлт, ачаа, бараа тээвэрлэлтийн үйл ажиллагаа

✅Нийтийн тээвэр /Чандмань Улиасны хэв/

✅Усан хангамж, ариутгах, татуургын ашиглалт, хот тохижилт, хог хаягдлын үйлчилгээ, золбин нохой, муур устгал, орчны ариутгал, халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа

✅Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллагаа

✅Банкны төлбөр тооцоо, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа

✅Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн үйл ажиллагаа /цагийн хязгаартай/

✅Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа /Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Цагдаа, Хилийн дугаар анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Гааль, Татвар, Улсын бүртгэл, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба/

✅Оршуулгын үйл ажиллагаа

✅Халамж, асрамжийн төв, гэр бүл, хүүхэд хамгааллын үйл ажиллагаа

✅Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа

✅Шүүх, Прокурорын үйл ажиллагаа

ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ХЯЗГААРЛАХ АЖ АХУЙН

НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН ЖАГСААЛТ:

❗ Барааны зах, бараа худалдаа /бүх төрлийн хувцас, тавилга, гэр ахуйн бараа, цахилгаан бараа, бөс бараа, гоо сайхны бараа, тоглоом, барилгын материал, гар утасны худалдаа, засвар/

❗ Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, аялал зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр, цайллага, хүлээн авалт

❗Баар, ресторан, цайны газар, кофе шоп

❗Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа

❗Цахим болон бүх төрлийн тоглоомын үйлчилгээ

❗Спортын арга хэмжээ / заал, фитнес, бүжиг, иогийн клуб, билльярд/

❗Саун, нийтийн халуун ус

❗Шашны зан үйл /сүм хийдүүд/

❗Үсчин, гоо сайхан, хумс засал, бариа засал, массажны газар, алжаал тайлах төв

❗Амралт, жуулчны бааз, зочид буудал, дэн буудал

❗Сэлбэгийн дэлгүүр, авто болон дугуй засвар, машин угаалга, түүхий эд авах, худалдах цэгүүд

❗Архи согтууруулах ундаа худалдан борлуулах

❗Хувцас болон гутал захиалга, засвар

Жич: Захирамжид тусгагдаагүй бусад харилцааг Коронавируст /Ковид-19/ цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээг зохион байгуулах үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа хууль, дүрэм, журам, зааврын хүрээнд аймгийн Онцгой комиссын “Шуурхай штаб” тухай бүр шийдвэрлэж ажиллана.

 



Сэтгэгдэл бичих


Улаангом

Өдрийн салхины хурд м/с
Шөнийн темпратур ℃
Шөнийн салхины хурд м/с
Өдөр: ℃
Шөнө: ℃
Өдөр: ℃
Шөнө: ℃
Өдөр: ℃
Шөнө: ℃
Өдөр: ℃
Шөнө: ℃

АЙМАГ, СУМЫН ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫГ ГУРАВДУГААР САРЫН 1-НИЙ ӨДРӨӨС ТАНХИМААР ОРУУЛНА

  • 236
  • 0
  • 2021-02-24

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль хүртсэн Увс нутгийн сайчуулдаа баяр хүргэе.

  • 39
  • 0
  • 2021-02-15

ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

  • 65
  • 0
  • 2021-02-24

ЕБС-ийн зарим ангиудад давтлага хичээлийг эхлүүлэх тухай

  • 74
  • 0
  • 2021-02-24

Эрхэм хүндэт Монгол ахан дүүс, Увс нутгийнхан, азаа буурлууд та бүхнийхээ амар амгаланг эрэн мэндчилье.

  • 2690
  • 0
  • 2021-02-11

Аймгийн аварга малчин, тариаланчид тодорч, шагналыг гардууллаа.

  • 1144
  • 0
  • 2021-02-09

АЙМГИЙН БРЭНДИЙН ЗӨВЛӨЛ ТАРИАЛАН СУМАНД АЖИЛЛАЖ, АРВАЙН ГУРИЛ ҮЙЛДВЭРЛЭГЧ НАРТАЙ УУЛЗАВ.

  • 241
  • 0
  • 2021-02-03

БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫН ХАМГААЛАЛ,УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ ТӨСӨЛ

  • 177
  • 0
  • 2021-02-03

УВС АЙМГИЙН БРЭНДИЙН ЗӨВЛӨЛИЙН УУЛЗАЛТ БОЛОВ.

  • 343
  • 0
  • 2021-02-03

"ШИНЭ ХӨДӨӨ УВС" төслийг хэрэгжүүлэхэд ОЛОН УЛСЫН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ОРОЛЦООГ ХАНГАЖ, УЯЛДАА ХОЛБООТОЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА.

  • 160
  • 0
  • 2021-01-22

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос