АЙМАГ, СУМЫН ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫГ ГУРАВДУГААР САРЫН 1-НИЙ ӨДРӨӨС ТАНХИМААР ОРУУЛНА

АЙМАГ, СУМЫН ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫГ ГУРАВДУГААР САРЫН 1-НИЙ ӨДРӨӨС ТАНХИМААР ОРУУЛНА

Аймаг, сумын цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм баримтлан 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс танхимаар оруулах шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг танхимаар зохион байгуулахтай холбогдон үүсэх харилцааг Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 18 дугаар тушаал болон Боловсрол, шинжлэх ухааны сайдын баталсан түр журмаар зохицуулна. Энэ хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр аймгуудын Боловсрол, соёл урлагийн газруудад сургалт зохион байгуулна.

Цэцэрлэг, бага анги, тусгай сургуулийн суралцагч, дотуур байрны хүүхдийн үдийн цай, хоолны үйлчилгээнд онцгойлон анхаарах, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих шим тэжээллэг, амин дэмээр баялаг бүтээгдэхүүн, халуун ундаа хэрэглэхийг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудад зөвлөж байна. Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагаа теле, цахим хэлбэрээр үргэлжилнэ. КОВИД-19 халдварын цар тахлын нөхцөл байдлыг харгалзан Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын зөвлөмж, чиглэлийг үндэслэн нийслэлд танхимын сургалтыг эхлүүлэх хугацааг товлоно.

Боловсрол, шинжлэх ухааны яам

 



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
17
Өдрийн салхины хурд 6 м/с
Шөнийн темпратур 1 ℃
Шөнийн салхины хурд 6 м/с
Өдөр: 9 ℃
Шөнө: 0 ℃
2021-04-20
Өдөр: 2 ℃
Шөнө: -5 ℃
2021-04-21
Өдөр: 4 ℃
Шөнө: -7 ℃
2021-04-22
Өдөр: 4 ℃
Шөнө: -6 ℃
2021-04-23

Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарын удирдлага болон мэргэжилтэнгүүд Баруунтуруун суманд ажиллаа

  • 41
  • 0
  • 2021-04-13

ХАМТДАА 100 ЖИЛ" ОНЛАЙН НАЙРАМДЛЫН БУУХИА УУЛЗАЛТ БОЛЛОО.

  • 34
  • 0
  • 2021-04-12

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА, ЗАСАГ ДАРГА НАРЫН "ЖЕНДЕРИЙН МЭДРЭМЖТЭЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ" СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

  • 125
  • 0
  • 2021-04-02

ШИНЭ ХӨДӨӨ УВС ТӨСЛИЙН ТЕХНОЛОГИД СУУРИЛСАН АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРЭЭНД 2 ИРГЭНИЙГ СУРГАЖ БЭЛТГЭНЭ.

  • 200
  • 0
  • 2021-03-31

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТУХАЙ АСУУДЛААР ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН САНАЛ, ХҮСЭЛТИЙГ АВЧ БАЙНА. /ЦАХИМААР/

  • 112
  • 0
  • 2021-03-31

Байгаль орчны чиглэлээр тулгамдсан асуудал, түүний шийдлийг эрэлхийлсэн судалгаанд оролцоно уу?

  • 84
  • 0
  • 2021-03-31

ИРЭХ САРД НИЙТ ТАРИАЛАНЧИЙГ ВАКЦИНЖУУЛНА

  • 125
  • 0
  • 2021-03-30

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД БАЙНГЫН ЭРГҮҮЛ ХАМГААЛАЛТАНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭН АЖИЛЛАЖ БАЙНА.

  • 75
  • 0
  • 2021-03-30

Ахмадын хороогоор төрийн чиг үүргийг төлөөлөн гүйцэтгэх, хамтран ажиллах гэрээ

  • 49
  • 0
  • 2020-07-14

УВС АЙМАГТ ПСР ШИНЖИЛГЭЭНИЙ АППАРАТ БҮРЭН СУУРИЛУУЛЖ, ШИНЖИЛГЭЭГ АЛБАН ЁСООР АЙМАГТАА ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ.

  • 221
  • 0
  • 2021-03-25

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос