Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 100 жилийн ойг угтан өсвөр үе хүүхэд залуучуудад эх оронч үзэл хүмүүжил төлөвшүүлэх, тэдний сэтгэн бодох, найруулан бичих ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдын дунд Аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Монгол цэргийн нэгдсэн холбооны Увс аймаг дахь салбар холбоо хамтран зохион байгуулсан “ ЭРХМИЙН ДЭЭД МОНГОЛ ЭР ХҮН” сэдэвт эсээ бичлэгийн цахим уралдаанд оролцогчдын шагналыг гардууллаа.
Уралдааны тэргүүн байранд ЕБ-ын 2-р сургуулийн 12г ангийн сурагч З.Батцэцэг
Дэд байранд ЕБ-ын 1-р сургуулийн 12а ангийн сурагч Б.Өсөхбаяр
Гуравдугаар байранд ЕБ-ын 5-р сургуулийн 12а ангийн сурагч З.Жавзандулам нар шалгарч шагналаа гардан авлаа. Идэвхтэй оролцсон бусад сурагчдад талархал хадгалуулав.
ЗДТГ-ын Цэргийн штаб