Увс аймагт ПСР шинжилгээний аппарат бүрэн суурилагдаж, туршилт баталгаажуулалтын 7-10 хоногийн тестүүд хийгдсэн бөгөөд, түүнийгээ Ховд аймгийн баталгаажсан лабораториор хянаж, дээжүүдийг дахин шинжилгээнд оруулахад 100% таарч байгаа тул өнөөдрөөс эхлэн ПСР шинжилгээг албан ёсоор аймагтаа хийж эхэллээ.
Тухайн орон нутагт хийгдсэн шинжилгээнүүдэд ХӨСҮТөвөөс өдөр бүр хяналт тавьж ажилладаг бөгөөд манай аймгийн туршилтын хугацааны шилжилгээнүүдэд мөн үнэлэлт өгч ажиллажээ.
Ийнхүү тухайн аппаратын баталгаажуулалтаа авснаар манай аймаг шинжилгээний хариу хүлээж цаг алдахгүй шийдвэр гаргах боломжууд бүрдэж байна.
Хариуцан ажиллаж байгаа, лаборант эмч, сувилагч нартаа амжилт хүсье.
Иргэд бид бүхэн халдвар хамгааллийн дэглэмээ баримталж, маскаа зүүж, гараа ариутган, хариуцлагатай байцгаая