Баруунтуруун сум 20 мянган тонны үр тарианы агуулахтай болно

Баруунтуруун сум 20 мянган тонны үр тарианы агуулахтай болно

Увс аймгийн засаг дарга Д.Цэндсүрэн ҮХАА-н дарга Х.Александр, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ч.Даваадорж, Аймгийн ЗДТГ-ын мэргэжилтнүүдийн хамтаар цаг үеийн ажлаар Баруунтуруун суманд ирж төсвийн байгууллагуудын ажилтай танилцаж, иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ.

Аймгийн засаг дарга Д.Цэндсүрэн хэлэхдээ 2014 он Төрийн байгууллагын үйлчилгээ, Эдийн засгийн өсөлтийг айлын хаалгаар оруулах жил болно, мөн 700 гаруй өрхийн орон сууц барих талаар аймгийн хэмжээнд бодлого боловсоруулан ажиллаж байгаа гэв. ҮХАА-н дарга Х.Александр газар тариалан эрхлэгчидтэй уулзаж тус суманд тариалан эрхлэлтийг нэмэгдүүлэх, тарианы үр шинэчлэн тариалалт хийх, болон Хятад улсын хөнгөлөлттэй зээлээр тус суманд 20 мянган тонны үр тарианы агуулах барих газрыг товлох, болон бусад газар тариалантай холбогдох асуудлыг хөндөн ярилцлаа. Цаашид баруун бүсийг үр тариагаар хангах нь Баруунтурууны гол зорилго үүний тулд хичээж ажиллах, уриншаас ургац зарчимыг баримтлахыг сануулав. Мөн ирэх онд чацаргана, сүү, тэжээлийн үйлдвэр барихаар төлөвлөж байгаа гэлээ.
Уулзалтын үеэр Хилийн 0311-р ангид алба хааж байгаад гавьяаныхаа амралтанд гарсан Дэд хурандаа Б.Лхамсүрэнг Цэргийн гавьяаны одонгоор шагнаж урамшууллаа.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Багавтар үүлтэй
24
Өдрийн салхины хурд 7 м/с
Шөнийн темпратур 3 ℃
Шөнийн салхины хурд 6 м/с
Өдөр: 22 ℃
Шөнө: 7 ℃
2018-05-23
Өдөр: 13 ℃
Шөнө: 3 ℃
2018-05-24
Өдөр: 16 ℃
Шөнө: -2 ℃
2018-05-25
Өдөр: 20 ℃
Шөнө: 1 ℃
2018-05-26

Цахим холбоос