Баруунтуруун сумын ЗДТГ-ын дотоод журам

Баруунтуруун сумын ЗДТГ-ын дотоод журам

 

Сумын ЗДТГ-ын ажилтнуудын 2018 оны 11-р сарын 05-ны

                                                       өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн батлав.

 

 

                                                                               

УВС АЙМГИЙН БАРУУНТУРУУН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

    1. Хөдөлмөрийн дотоод журмын зорилго нь ЗДТГ-ын ажилтнуудын хөдөлмөрийн сахилга, хариуцлагыг өндөржүүлэх, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах, ажлын чанарыг дээшлүүлэх нийгмийн баталгааг хангахад дэмжлэг үзүүлэх.
    2. ЗДТГ-ын ажилтнуудын хооронд хөдөлмөрийн харилцаанаас үүссэн тодорхой асуудлыг Монгол Улсын Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжоор зохицуулаагүй бусад харилцааг энэхүү дотоод журмын дагуу шийдвэрлэнэ.
    3. Хөдөлмөрийн дотоод журмын биелэлтэнд ЗДТГ-ын дарга хяналт  тавьж  хэрэгжилтийн явцыг хамт олны хуралд тайлагнана.

 

Хоёр. Сумын ЗДТГ-ын удирдлага зохион байгуулалт

 

2.1. Байгууллагыг ЗДТГ-ын дарга /Цаашид дарга гэнэ/ удирдана.

2.2. Байгууллагын бүтцэд алба, нэгж байж болох бөгөөд өөрсдийн хүлээлгэсэн үүргийн дагуу ажил, үйлдвэрлэл, үйлчилгээний гүйцэтгэл, үр дүнг даргын өмнө хариуцаж ажиллана.

2.3. Байгууллага нь удирдлага зохион байгуулалт, үйл ажиллагааны үе шат бүрт тохирсон ажлын хэсэг байгуулж болно. ЗДТГ нь хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, хариуцлага сахилгыг бэхжүүлэх, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах, ажилтнуудыг чадваржуулах, ажил үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, хүн бүрийг ажлын байрны тодорхойлолт, төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөө, тухайн жилийн төлөвлөгөөтэй болгож ажиллах ахуй нөхцлөөр нь хангаж, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэхэд нь зохих туслалцаа үзүүлнэ.

2.4. ЗДТГ нь хөдөлмөрийн дотоод журамтай ажиллана. ЗДТГ нь жил, улирлаар, ажилтнууд жил, сараар ажлаа төлөвлөж, гүйцэтгэлийг нь хагас бүтэн жилээр дүгнэж хамт олны хуралд тайлагнана. 

2.5. ЗДТГ-ын ажилтнуудын ажил дүгнэхдээ хариуцсан чиглэлээрээ Монгол Улсын хууль, Засгийн газрын бодлого шийдвэрийн хэрэгжилт, Засгийн газрын болон аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон тухайн жилд дэвшүүлсэн зорилтын биелэлт, эрхэлсэн ажлын бодит үр дүн, боловсруулсан бодлого, шийдвэрлүүлсэн асуудал, эдийн засгийн үр ашгийг харгалзана. 

2.6 ЗДТГ нь ажилтнуудынхаа ажлыг хагас бүтэн жилээр шалган дүгнэж ажлын үр дүнг харгалзан цалингийн санд багтаан урамшуулах буюу хариуцлага тооцох.

2.7. Ажилтан бүр үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөг улирал, сарын хуваарьтай хийж, өдөр тутам хийж гүйцэтгэсэн ажлын бүртгэл тооцоотой байхын хамт хариуцсан ажлынхаа чиглэлээр тодорхой мэдээлэл,  лавлагаа материалтай болсон байна.

2.8. ЗДТГ нь ажиллагсдын эрэлт хүсэлтэд анхааралтай хандаж хөдөлмөрийн нөхцөл, ажил үйлчилгээ, амьдрал ахуйг нь сайжруулахад байнга анхаарч, ажлын арга барил, мэргэжил, мэргэшил боловсролоо дээшлүүлэхэд нь бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлнэ.

2.9. 7 хоног бүрийн даваа гаригийн өглөө 08.00 цагт хамт олны цуглаан, шаардлагатай үед шуурхай цуглааныг дарга зарлан хийнэ. Хуралдаан цуглаанд тэмдэглэл хөтөлнө.

2.10. Албан тушаалтнууд хариуцсан ажлынхаа бодлого, үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар хэвлэл, мэдээлэлд албан ёсоор ярилцлага өгөх, нийтлэл, илтгэл бичихдээ ЗДТГ-ын даргад урьдчилан танилцуулж зөвшөөрөл авна. Албан тушаалтан ЗДТГ-ын үйл ажиллагааны талаар хувийн үзэл бодлыг илэрхийлсэн бол ЗДТГ-ын албан ёсны байр суурийг илэрхийлээгүй гэж үзнэ.

 

Гурав. Албан тушаалд томилох, албан тушаалаас чөлөөлөх, халах

 

            3.1. Төрийн захиргааны албан тушаалын сул орон тоонд ажилтан авахдаа Төрийн албаны тухай хуулийн 14.1, 14.4-т, Засгийн газрын 2018 оны 08-р сарын 22-ны өдрийн 258 дугаар тогтоолын 1.6-д заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчдаас болон нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс шалгаруулж авах. 

            3.2. Төрийн албаны мэргэшлийн шалгалтанд тэнцсэн төрийн жинхэнэ албан тушаалд анх орсон иргэнийг 1 жил хүртэл туршилтын хугацаагаар томилон ажиллуулж болно.

            3.3. Төрийн захиргааны албанд ажиллахыг хүссэн иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатай.

            3.3.1. Төрийн албан хаагчийн биеийн байцаалт маягт №1

            3.3.2. Төгссөн сургууль /дамжаа/-ийн диплом, үнэмлэхний баталгаажуулсан хуулбар

            3.3.3. Гурван үеийн намтар

            3.3.4. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр

            3.3.5. Иргэний үнэмлэхний баталгаажуулсан хуулбар

            3.3.6. Төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцсэн тухай материал болон төрийн албан хаагчийн тангараг өргөсөн хуудас

            3.3.7. Урьд нь ажиллаж байсан бол тухайн байгууллагын ажил байдлын тодорхойлолт

            3.3.8. Төрийн албанд ажиллаж байсан бол зэрэг дэв, цол олгосон шийдвэрийн баталгаажуулсан хуулбар

            3.3.9. Зураг 4 хувь /3х4/

            3.3.10. Ажилд орохыг хүссэн өргөдөл

            3.3.11. Цагдаагийн байгууллагын тодорхойлолт

            3.3.12. Цэргийн жинхэнэ алба хаасан тухай баримт

            3.4. Төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллахыг хүссэн иргэн энэ журмын 4.3-ын 4.3.6., 4.3.8, 4.3.12-д зааснаас бусад бичиг баримтыг бүрдүүлнэ.

            3.5. Туршилтийн хугацаанд үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлж, цаашид төрийн жинхэнэ албанд үр бүтээлтэй ажиллаж чадахаа харуулсан албан хаагчийг ажилд томилж, мөн хугацаанд албан үүргээ хангалтгүй биелүүлсэн ажилтныг тухайн албан тушаалаар чөлөөлж болно. Туршилтын хугацаагаар ажиллах ажилтан нь төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцсэн боловч төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөөгүй болтуршилтийнхугацаа дууссаны дараа тангараг өргүүлнэ.

            3.6. Төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллах хүсэлтэй иргэний өргөдлийг газрын дарга хүлээн авч, судалсаны үндсэн дээр удирдлагад танилцуулж шийдвэрлэнэ.

            3.7. Шинээр томилогдсон албан  хаагчид газрын дарга хөдөлмөрийн дотоод журам, ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт, албан тушаалын цалингийн хэмжээ бусад шаардлагатай нөхцөл, хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийн талаар захиргааны чиг үүргийг танилцуулж түүний эрх үүргийг тайлбарлаж зөвшөөрсөн тухай албан ёсны баримт үйлдэж баталгаажуулна. Архивын сан, мэдээллийн цахим сантай харьцан ажилладаг албан хаагчаас нууцын баталгаа авна.

            3.8. Ажилд шинээр томилогдсон болон албан тушаал нь өөрчлөгдсөн ажилтнуудын ажилд томилогдсон шийдвэрийг үндэслэн мэдээллийн технологийн чиг үүрэг бүхий мэргэжилтэн байгууллагын дотоод системд нэвтрэх эрхийг нээж өгнө.

            3.9. Аюулгүй ажиллагаа, ариун цэвэр, хөдөлмөрийн эрүүл ахуй болон галын аюулаас урьдчилан сэргийлэх журам, хөдөлмөр  хамгааллын журам зааврын дагуу зааварчлага өгнө.

            3.10. Хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр бичгээр үйлдэнэ. Гэрээнд заасан гол нөхцөл өөрчлөгдөх тохиолдолд уг ажилтантай харилцан тохиролсоны үндсэн дээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

            3.11. Төрийн албан хаагчийг “Төрийн албаны тухай хууль”-ийн 23,24,25 дугаар зүйлд заасан үндэслэлээр чөлөөлөх буюу хална.

            3.12. Төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрийн гэрээг “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 37, 38, 39, 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр цуцална.

            3.13. Ажилтныг энэхүү журмын 7.2-т заасан “Ноцтой зөрчил” гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар ажлаас хална.  

            3.14. Төрийн албанаас буюу ажил, албан тушаалаас чөлөөлөгдөж буй албан хаагч, тушаалд заасан хугацаанд ажлаа цахим болон цаасан хэлбэрээр хүлээлгэн өгч, хариуцаж байсан эд хөрөнгийг бүртгэлийн дагуу тооцоо нийлж, дууссан тухай тойрох хуудсыг зуруулсны дараа түүнд нийгмийн даатгалын дэвтэр болон хувийн хэргийг хүлээлгэн өгнө.

            3.15. ЗДТГ-ын дарга, орлогч, мэргэжилтнүүд зэрэг удирдах албан тушаалтнууд ээлжийн амралт эдлэх, эмчлүүлэх, ажлаас түр чөлөөлөгдөж мэргэжил дээшлүүлэх, мэргэших сургалт, семинарт хамрагдах, албан  томилолтоор ажиллах зэрэг 1 сараас дээш хугацаагаар эзгүй байх тохиолдолд албан үүргийг нь албан тушаалын ангилал, зэрэглэлийн дараагийн албан тушаалтнаар түр орлуулан гүйцэтгүүлэх асуудлыг ЗДТГ-ын даргын тушаалаар шийдвэрлэнэ. Бусад ажилтнуудыг түр эзгүйд бие биеэ орлон ажиллах хуваарийг ЗДТГ-ын даргаар батлуулан мөрдөж болно.

 

Дөрөв. ЗДТГ, албан хаагчийн эрх, үүрэг

 

            4.1. ЗДТГ нь дор дурдсан эрх, үүрэг хүлээнэ. Үүнд:

            4.1.1. Ажлын байрны тодорхойлолтыг оновчтой гаргаж, ажилтны хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, тэднийг мэргэжил, мэргэшлийнх нь дагуу ажиллуулах, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны нөхцөл хангасан байр, техник хэрэгсэл, бичиг хэргийн шаардлагатай зүйлээр хангана.

            4.1.2. Төрийн албан хаагчдыг сургах, мэргэжлийг нь дээшлүүлэх, давтан сургах сургалтанд 90 хүртэлх хоногийн хугацаагаар хамрагдах албан хаагчид албан тушаалын цалинг олгох, төсвийн боломжиндоо тулгуурлан 2 талын унааны зардлыг ЗДТГ-аас гаргаж өгнө.

            4.1.3. Цалин хөлс бусад нэмэгдлийг хууль тогтоомжид зааснаар тогтоох бөгөөд сар бүр олгож, ажилтны үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, үр дүнгийн гэрээний биелэлтийг хагас бүтэн жилээр дүгнэж үнэлгээг үндэслэж шагнал урамшил олгох ба зэрэг дэв ахиулах бууруулах асуудлыг хугацаанд нь шийдвэрлэж байна.

            4.1.4. ЗДТГ-ын ажилтан өвчтэй, чөлөөтэй, сургалт дамжаанд суралцсан тохиолдолд түүний үүрэгт ажлыг орлох буюу хавсран гүйцэтгүүлэх шаардлага гарвал Засгийн газрын 2011 оны 02 дугаар тогтоолоор батлагдсан журмыг мөрдлөг болгоно.

            4.1.5. Сахилга дэг журмыг бэхжүүлэх талаарх хууль тогтоомж болон ЗДТГ-ын үйл ажиллагаатай холбогдуулан тогтоосон дэг журмын хэрэгжилтэнд хяналт тавина.

            4.1.6.Ажилтнуудад хоолны зардалд сард 30000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж цайны хэрэгсэл, ус буцалгагчаар хангана.

            4.1.7. Орой, эчнээгээр сургууль төгсөгчдөд дипломын ажил хийх, хамгаалахад нь цалингүй чөлөө тохирч олгоно.

            4.1.8.  Ажилтнуудыг жилд нэг удаа эмнэлгийн ээлжит үзлэг, шинжилгээнд хамруулж  хөдөлмөрийн хүнд хортой нөхцлийн хөнгөлөлтийг эдлүүлж, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангаж, тэдгээрийг засварлах, ариутган угааж цэвэрлэх ажлыг зохион байгуулж зардал төлбөрийг байгууллагаас гаргана.

            4.1.9. Албан өрөө тасалгаа гараажийг шаардлага хангасан халаалт, гэрэлтүүлэг, салхивчтай болгох, ажлын шаардлагыг нь харгалзан ажилтнуудыг компьютер, принтер, бичгийн ширээ, сандал, төмөр сейф, шкаф, радио, телефон утас болон бусад шаардлагатай хэрэгслээр хангана.

            4.1.10. Ажилтны мэдлэг мэргэшлийг дээшлүүлэх давтан сургах зардлыг агентлагаас батлагдсан сургалтын хөтөлбөрийн дагуу ЗДТГ тусгайлан төлөвлөж зарцуулна.

            4.1.11. ЗДТГ-ын зөвлөгөөн, хичээл, семинар, ярилцлага, цуглаан зэрэг бүх нийтийг хамарсан ажил зохион байгуулахдаа урьдчилан зарлаж мэдэгдэнэ. Дээрх арга хэмжээнд оролцсон байдлыг хүн тус бүрээр бүртгэж ажилтны ажлыг үнэлж дүгнэхэд харгалзана.

            4.1.12. Ажилтнууд томилолтоор ажиллахад нь унаа буюу унааны зардал олгох бөгөөд ажилтан тус бүрт томилолт, уналгын зардлын лимит тогтоон өгч гүйцэтгэлд нь хяналт тавина.

            4.1.13. Ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах, амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор жилд 2-оос доошгүй удаа чөлөөт амралт, аялал зохион байгуулна.

            4.1.14. Ажилтнаас ажлын байрны тодорхойлолтод зааснаас бусад ажил үүрэг гүйцэтгэхийг шаардахгүй хэрэв зайлшгүй шаардлага гарвал ажилтантай харилцан тохиролцоно.

            4.1.15. ЗДТГ-ын ажилтнууд чөлөөт амралт аялалыг зохион байгуулах сайн дурын сантай байна. Сард ажилтан бүр 10000 төгрөг төвлөрүүлнэ. Санг  тамгын газрын нягтлан хариуцаж төвлөрүүлж, зарцуулж тайлагнана.

            4.1.16. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг боловсронгуй болгох, түүний хэрэгжилтийг хангахтай холбогдсон асуудлыг ЗДТГ-ын хамт олны хурлаар хэлэлцэн шаардлагатай арга хэмжээ авч байна.

            4.1.17. ЗДТГ-ын ажилчид, ажил албан тушаалыг илэрхийлсэн үнэмлэхтэй байна.

            /Ажлын өдөр,ажлын цагаар биедээ авч явна/

 

4.2. Ажилтны хүлээх үүрэг

 

            4.2.1. Хөдөлмөрийн дотоод журмыг чанд сахиж өргөсөн тангарагтаа үнэнч байж, ажлын байрны тодорхойлолт, үйл ажиллагааны төлөвлөгөө, Засгийн газрын болон Аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, сумын засаг даргын тухайн жилийн нийгэм эдийн засгийн зорилт, тамгын газрын төлөвлөгөө, үр дүнгийн гэрээнд заагдсан ажил үүргээ бүрэн биелүүлнэ.

            4.2.2. Ажлын цагийг үр ашиггүй өнгөрүүлэх, төрийн албаны тухай болон бусад хууль тогтоомжоор хориглосон зүйлүүд, тогтоосон дэг журмыг зөрчин зөвшөөрсөн байрнаас бусад газар тамхи татах зэргээр үүрэгт ажилд холбогдолгүй үйл ажиллагаа явуулах, ажил таслах, хожимдох, завсарлахаас өмнө түрүүлж явахыг хориглоно.

            4.2.3. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг шуурхай гүйцэтгэж, биелэлтийг нь хугацаанд нь эргэж танилцуулж, захирах, захирагдах зарчмыг чанд баримтлан ажиллах.

            4.2.4. Ажилтан дээд шатны байгууллага, албан тушаалтнаас дуудаж үүрэг даалгавар өгсөн тохиолдолд өөрийн шууд харъяалах удирдлагад нэн даруй танилцуулах.

            4.2.5. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж ажиллах, мэргэжил, мэдлэг, мэргэшил, ажлын ур чадвараа байнга дээшлүүлэх.

            4.2.6. Байгууллагаас зохион байгуулсан урлаг, соёл, спорт, аж ахуйн аливаа арга хэмжээнд идэвхтэй оролцох.

            4.2.7. Гадаад, дотоод томилолтоор ажилласан, сургалтанд хамрагдсан тохиолдолд ажлын 4 хоногт багтаан тайланг илтгэх хуудсаар ирүүлэх.

            4.2.9. Тамхины хяналтын тухай хуулийн 9.1-д заасан газарт болон ажлын байр түүний орчимд утаат тамхи татахыг хориглоно.

            4.2.10. Хариуцсан эд хогшил, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ариг гамтай эдэлж хэрэглэн, ашиглалт хамгаалалтыг шаардлагын хэмжээнд байлгах, эзэмшиж, ашиглаж байгаа эд хөрөнгийн хөдөлгөөнийг байгууллагын эд хариуцагчид бүртгүүлсэний үндсэн дээр бусдад шилжүүлэх өөрийн буруугаас, болж гэмтэл учруулсан тохиолдолд хохирлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу нөхөн төлөх.

            4.2.11. Төр засгийн шийдвэрээр онцгойлон заагдсан арга хэмжээ, гал усны аюул, байгаль цаг уурын гэнэтийн хохирол, бэрхшээлийг арилгахад ажилтнууд үүрэг хуваарийн дагуу идэвхтэй оролцож шаардлагатай асуудлууд дээр шуурхай мэдээлэл өгнө.

            4.2.12. ЗДТГ-ын тамга, тэмдэгийг албан газар, байгууллага, аж ахуйн нэгжээр явж болон бусад хүмүүст ашиглуулахыг хатуу хориглоно.

            4.2.13. Ажилтнууд нь албан газар, байгууллага, аж ахуйн нэгжээр явж ажиллахдаа гадуур ажлын дэвтэрт бүртгүүлж, эргэж ирсэн тухайгаа мэдэгдэнэ.

            4.2.14. Өөр аймаг, хот, сумдад явж ажиллахдаа ЗДТГ-ын дарга сумын Засаг даргаар, ажилтнууд газрын даргаар ажлын удирдамж батлуулж томилолт авч ажлын биелэлтийн тухай илтгэх хуудас бичиж томилолт авсан хүнээр ажлаа дүгнүүлж томилолтын тооцоо хийнэ.

            4.2.15. Хот хоорондын холбоогоор зээл төлбөрөөр ярих эрх бүхий албан тушаалтан, өөртөө бүртгэл тэмдэглэл хөтөлж санхүүтэй тооцоо хийж байна. Бичиг хэрэг, томилолт, уналга, телефон ярианы лимит /зардал/ хэтрүүлбэл шалтгааныг тогтоон буруутай гэж үзвэл хувь хүн өөрөө хариуцна.

            4.2.16. Албан хэрэг баримт бичгийн нууц хадгалалт, стандарт, хамгаалалтыг зохих хууль тогтоомжийн дагуу сахиж ажиллах.

            4.2.17. Тухайн өдрийн ажлын цаг дууссанаас хойш ажилтнууд өрөөгөө цоожлон үйлчлэгчид хүлээлгэж өгөх ба өглөө ажилдаа ирээд бүрэн бүтэн байдлыг сайтар шалгана.

           4.2.18. Төрийн албан хаагчид ажлын байранд төрийн албаны интернэт сүлжээгээр олон нийтийн сүлжээ, онлайн тоглоомын болон видео сан бүхий сайтууд (Facebook, Twitter, Youtube, Instgram, Steam гэх мэт)-ыг ашиглахгүй байх. /ЗГ-ын 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 138 дугаар тогтоолын 1 дэх заалт/

           4.2.19. Төрийн албан хаагчид төрийн байгууллагын түвшинд ашиглаж байгаа удирдлагын цогц системийг /intranet.gov.mn/ албан ажилдаа тогтмол ашиглах    

Тав. Ажил, амралтын цагийн горим, түр чөлөө

 

            5.1. ЗДТГазар нь Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 70-р зүйлийг үндэслэн ажлын цагийг тооцно.

            5.2. Ажилтны ажлын цагийн үргэлжлэх хугацаа 7 хоногт 40 цагаас илүүгүй байна.

            5.3. Ердийн ажлын өдөр 8.00 цагт эхэлж 12.00 цагт завсарлаж 13.00 цагт үргэлжлэн 17.00 цагт дуусна. 

            5.4. Ажлын цагийг хурууны хээний төхөөрөмжөөр нярав бүртгэж, ЗДТГ-ын дарга сар бүр санхүүгийн чиг үүрэг бүхий мэргэжилтэнд хүргүүлнэ. /ЗГ-ын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 258   дугаар тогтоолын 1.9/

            5.6. Ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаас хожигдсон, тасалсан тохиолдолд тухайн ажилтны ажилласан цагийг хасаж тооцно.

            5.7. Ажлын зайлшгүй шаардлагаар илүү цагаар ажиллах бол Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан ЗДТГ-ын даргын шийдвэрээр ажиллуулж нөхөн амраана. Албан тушаалтан үүрэгт ажлаа хугацаанд нь хийж дуусаагүй, эсвэл өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүйгээс ажлын бус цагаар ажилласан бол  цагт тооцохгүй.

            5.8. Жил бүрийн ээлжийн амралтын хуваарийг оны эхэнд ажилтнуудын саналыг авсны үндсэн дээр газрын даргын тушаалаар баталж мөрдүүлэх бөгөөд ээлжийн амралтын хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 79.1, 79.5-д заасныг баримтлан хүн нэг бүрээр тогтооно.

            5.9. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй төрийн захиргааны албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 31.4-т заасан хэмжээгээр мөнгөн урамшуулал олгоно.

            5.10. Дараах тохиолдолд ажилтны хүсэлтээр чөлөө олгож болно. Үүнд:

            5.11. Ажилтны гэр бүлд гачигдал тохиолдсон, ажилтан болон түүний эхнэр, нөхөр, хүүхэд, төрсөн болон хадам эцэг, эх, ах, эгч, дүү шууд асрамжид байдаг хүн хүндээр өвчлөх, нас барах. (ороннутагт 7-10, алс хол явах бол 14 хоног)

            5.11.1. Ажилтан гэрлэх, хүүхэд төрөх, үрчлэх, түүний төрсөн хүүхэд хурим хийхэд цалинтай чөлөө олгох  (7 хоног)

            5.11.2. Ажилтан төрийн болон өөрийн зардлаар давтан сурах, мэргэжил дээшлүүлэх, магистр, докторантурт суралцах. (суралцах хугацаанд)

            5.12. Ажилтын бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн гурав хүртэл ажлын өдрийн цалинтай чөлөөг газрын дарга олгоно. Ажлын гурван өдрөөс дээшхи хугацааны чөлөөг газрын даргын тушаалаар олгох бөгөөд чөлөөтэй байх хугацаанд цалин олгох эсэх асуудлыг ажилтын өөрийнх нь хүсэлт даргын саналыг үндэслэн газрын дарга шийдвэрлэж тушаалд тусгана.

            5.13. Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол ажилтанд олгох нэг удаагийн чөлөө ажлын 22 хүртэл хоног байна.

            5.14. Гурав хүртэлх насны хүүхэдтэй эх болон ганц бие эцэг, мөн насны хүүхэд үрчлэн авсан ажилтны өөрийн хүсэлтээр хүүхэд асрах чөлөө олгоход Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ.

            5.15. Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 23.2, 23.3-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн, түр чөлөөлөгдсөн ажилтны албан тушаалыг хадгалахгүй, харин төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно.

            5.16. Ажилтан удирдлагаас олгосон чөлөө болон ээлжийн амралтын хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол ажил тасалсанд тооцно.

            5.17. Урьдчилан мэдэгдэж албан ёсны зөвшөөрөл авалгүйгээр ажлын цагаар сургуульд суралцахыг хориглоно.

            5.18. ЗДТГазрын арга хэмжээний шугамаар төрийн албан хаагчийн давтан болон мэргэжил дээшлүүлэх сургалт, семинар, уулзалт бусад арга хэмжээнд 3 сар хүртэл хугацаагаар хамрагдсан тохиолдолд ажилтныг ажилласнаар тооцож,  үндсэн цалинг бүтнээр олгоно. Харин тухайн хугацаанд хоол, унааны хөнгөлөлт эдлэхгүй.

            5.19. Сар бүрийн 1, 3 дахь 7 хоногийн баасан гарагт хамт олноороо урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулна.

Зургаа. Тамга тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэх, хадгалах, хамгаалах,

баримт бичиг хувилах олшруулах, албан хэрэг хөтлөх, архивын нэгж болгох.

 

            6.1. Байгууллагын тамга, тэмдгийг дарга барих ба тамга тэмдэг барих албан тушаалтныг эзгүй үед газрын дарга түүнийг барих албан тушаалтаныг нэрлэж тамга, тэмдэг хадгалах,  хамгаалах, хүлээлцэх бүртгэл хөтөлнө.

            6.2. Албан хэргийн хэвлэмэл хуудсыг  хэрэглэх, хадгалах, хамгаалах, бичиг баримтыг боловсруулах, албан хэрэг хөтлөх, хувилах, олшруулах, архивын нэгж болгох, тэдгээрийг албажуулах, ёсчлох үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу бичиг хэргийн эрхлэгч эрхлэн явуулна.

 

Долоо. Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, ажлаас халах

 

            7.1. “Төрийн албан тухай хууль”, “Хөдөлмөрийн тухай хууль” тогтоомж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, энэхүү журам болон ажлын байрны тодорхойлолт,  хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн ажилтанд “Төрийн албаны тухай хууль”-ийн 25, 26 дугаар зүйл, “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 131 дүгээр зүйлийн дагуу тус тус сахилгын шийтгэл ногдуулна.

            7.2. Дараах зөрчлийг “Ноцтой зөрчил”-д тооцно.

            7.2.1. Төрийн албан хаагч албан томилолтын явцад, ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох, төрийн байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис, галт болон хүйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис, хэрэгслийг нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэх, ашиглах. /ЗГ-ын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 258   дугаар тогтоолын 1.7/

            7.2.2. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын нэг буюу түүнээс дээш өдрийн ажил тасалсан, эсхүл ажлын дараалсан 2 өдрийн ажил тасалсан цагийн нийлбэр нь найман цагаас хэтэрсэн бол ноцтой зөрчилд тооцож ажлаас халах үндэслэл болно.   

            7.2.3. Ажил албан тушаал нь “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 35 дугаар зүйлд заасны дагуу ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтан ийнхүү хадгалагдах шалтгаан байхгүй болсноос хойш ажилдаа ирээгүй буюу ирж чадахгүй болсон шалтгаанаа албан ёсоор захиргаанд мэдэгдээгүй бол,

            7.2.4. Төрийн өмчийн хөрөнгөнд их хэмжээний хохирол учруулсан, төрийн өмчийн эд хөрөнгийг зөвшөөрөлгүй ажлын байрнаас гадагшаа гаргасан,

            7.2.5. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаатай үүргийг биелүүлээгүй мөн байгууллагын дотоод журмыг 2 ба түүнээс дээш удаа зөрчсөн тохиолдолд,

            7.2.6. Байгууллагын удирдлагаас шилжүүлсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагын өргөдөл, гомдол, албан бичгийн шийдвэрлэлтийн хугацааг 2 ба түүнээс дээш удаа хоцроосон, энэ нь байгууллагын удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр 3 ба түүнээс дээш удаа сануулга авсан бол,

          7.2.7. Ажлын байран дахь бүх хэлбэрийн хууль бус дарамт шахалт, ялгавартай хандах үйлдэл гаргасан албан хаагчийг ёс зүйн хорооны хурлаар хэлэлцэж хариуцлага тооцно. /ЗГ-ын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 258   дугаар тогтоолын 1.10/  

          7.3. Ёс суртахуун зан харилцааны ноцтой доголдол зөрчил удаа дараа гаргасан нь нотлогдвол ажилтныг чөлөөлөх үндэслэл болно.

7.4.Сахилгын шийтгэлийг Газрын даргын тушаалаар оногдуулж өөрт нь болон нийт ажилтнуудад мэдээлнэ.

            7.5. Сахилгын шийтгэл оногдуулснаас хойш 6 сарын хугацаанд уг ажилтанд хөдөлмөрийн дотоод журамд заасан шагнал урамшуулал олгохгүй бөгөөд сахилгын шийтгэл оногдуулснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно.

            7.6. Ажлын байрны онцлогоос шалтгаалан дээрх зөрчлүүдээс гадна ноцтойд тооцогдох зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд тухайлан зааж болно.

 

Найм. Цалин хөлс, урамшуулал, тусламж, тэтгэмж

 

            8.1. Ажилтанд олгох цалин хөлсний хэмжээг тухайн ажилтны албан тушаалын ангилал, зэрэглэл болон Төрийн албаны тухай хуулийн 28.2.2, 28.2.4 дэх заалт, холбогдох бусад хууль тогтоомжийг үндэслэн Газрын даргын тушаалаар тогтооно.

            8.2. Хууль тогтоомж, үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн биелүүлсэн ажлын тодорхой үр бүтээл гаргасан, хөдөлмөрийн сахилга, ажлын цаг ашиглалтын зөрчил гаргаагүй, мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшиж, мэдлэг чадвараа дээшлүүлсэн, идэвхи санаачлагатай ажилласан ажилтныг шагнаж урамшуулна. Үүнд:

            а/. ЗДТГазрын даргын тушаалаар нэг сарын үндсэн цалингийн 60 хүртэл хувиар шагнах

            б/. Төрийн жинхэнэ албан хаагчийн цол, зэрэг дэвийг хугацаанаас нь өмнө олгуулах асуудлыг холбогдох газар нь уламжилж шийдвэрлүүлэх.

            в/. Цалингийн шатлалыг алгасуулж нэмэгдүүлэх,

            г/. Мөнгөн болон бусад хэлбэрийн шагнал олгох.

            д/. Сургалтанд хамруулах

            е/. Төр захиргааны байгууллагад олон жил идэвх зүтгэл үр бүтээлтэй ажиллан хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан хүмүүсийг хамт олны хурлаар хэлэлцүүлсний үндсэн дээр алдар цол, одон медаль, төрийн дээд шагналаар шагнуулахаар тодорхойлно.

            8.3. Эрхэлсэн ажилдаа бусдаас өндөр амжилт гаргасан, байгууллага, салбарын хэмжээнд үлгэр дуурайл болохуйц санаа санаачлага гарган хэрэгжүүлсэн, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахин ажиллаж байгаа ажилтны ажлын амжилтыг нь харгалзан салбарын тэргүүний ажилтан, цол тэмдгээр шагнуулахаар тодорхойлно.

            8.4. Ажилтныг төрийн дээд одон медаль, Засгийн газрын болон яамны шагналд харъяалах нэгжийн хамт олноос нэр дэвшүүлэх бөгөөд Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

            8.5. Ажилтан докторын зэрэг хамгаалсан тохиолдолд 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал олгоно.

            8.6. Ажилтны үйл ажиллагааны үр дүн мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэн түүнд урамшуулал /мөнгөн шагнал/ олгох асуудлыг шийдвэрлэхдээ холбогдох бусад хууль тогтоомжийг баримтална.

            8.7. Ажилтны ахуй амьдрал, ар гэрт гачигдал тохиолдвол дараах буцалтгүй тусламжийг үзүүлнэ. Үүнд:

            8.8.1. Ажилтан нас барсан тохиолдолд ар гэрт нь түүний 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн

            8.8.2. Төрүүлсэн эцэг эх, эхнэр, нөхөр, хүүхэд, төрсөн ах, эгч, дүү, хадам эцэг эх, эмээ, өвөө нас барсан тохиолдолд 150.000 төгрөг

            8.8.3. Хөдөлмөрийн чадваргүй болсон гэр бүлийн гишүүнээ 3 сараас дээш хугацаагаар асарч байгаа тохиолдолд нэг удаа нэг сарын цалинтай нь тэнцэх хэмжээний төгрөгийн,

            8.8.4. Албан хаагч болон гэр бүлийн гишүүн /төрүүлсэн эцэг эх, эхнэр, нөхөр, үр хүүхэд/ нас барах өвчний улмаас хөдөлмөрийн чадваргүй болсноос Улаанбаатар хот болон бусад хот, гадаадад эмчилгээ сувилгаанд явахад зориулж Засгийн газрөын 1995 оны 218-р тогтоол, хүн амын бодлого хөдөлмөрийн сайд, сангийн сайдын 1993 оны 211/238 дугаар тушаалыг үндэслэн 200.0 хүртэл мянган төгрөгийн эд материал болон мөнгөн туслалцаа үзүүлнэ.

            8.8.5. ЗДТГазрын ажиллагсад, ахмад настанд жилд нэг удаа түлшний үнийн 50%-ийн хөнгөлөлт олгоно.

            8.8.6. ЗДТГазрын ажилтны амьдрал ахуйн хэрэгцээнд онцгой шаардлагатай үед машин унааны туслалцаа үзүүлнэ.

            8.8.7. Ээлжийн амралтаараа өөр аймаг хотод өөрийн буюу эхнэр /нөхөр/-ийн төрсөн нутагт явах бол ирэх, очих замын зардлыг автомашины  энгийн үнэлгээгээр тооцож 2 жилд нэг удаа олгоно.

            8.8.8. ЗДТГазарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ажилтанд байгууллагаас цагаан сар буюу ахмадын баяраар хүндэтгэл үзүүлнэ.

8.8.9. Байгалийн гэнэтийн аюул /гал, усны үер, газар хөдлөлт/-д өртөж орон гэрт нь хохирол учирсан ажилтанд 300.000 хүртэл төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлнэ.

            8.8.10. Ажилтан өндөр насны тэтгэвэрт гарахад 100.000-200000 хүртэл төгрөгийн үнэ бүхий зүйл дурсгана.

            8.8.11. Тухайн газрын ажилтан гэр бүл болоход 200000 хүртэл төгрөгийн үнэ бүхий зүйл дурсгана.

            8.8.12. Шинэ жил,Улс тунхагласны баярынөдрийг тэмдэглэн өнгөрүүлэхэд баяр тус бүрт 300.000 хүртэл төгрөгийн хөрөнгийг гаргана.

            8.8.13. Хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан байгууллагын ажиллагсдын 18 нас хүртэлх хүүхэд бүрт байгууллагаас 10.000 төгрөгийн бэлэг өгнө.

            8.8.14. Бусад онцгой тохиолдолд олгох тэтгэмжийг газрын даргын тушаалаар шийдвэрлэнэ.

            8.8.15. ЗДТГазраас зохион байгуулсан хурал зөвлөгөөн, нэгдсэн сургалт семинар болон бусад арга хэмжээний үйл ажиллагааны зардлыг тушаалаар буюу шаардлагатай гэж үзвэл захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэнэ.

           

            Ес. ЗДТГазрын бусад байгууллагатай харилцах үйл ажиллагааны тухай

 

           9.1. ЗДТГ-ын дарга түүний эзгүйд орлогч дарга төлөөлөх бөгөөд газар нь олгогдсон эрх хэмжээ, чиг үүргийнхээ дагуу бусад байгууллага иргэдтэй харилцана.

            9.2. Газар, сумын Засаг дарга болон нутгийн захиргааны байгууллагуудад илгээх бичиг баримтанд ЗДТГазрын дарга, түүнийг эзгүйд оролж байгаа орлогч дарга гарын үсэг зурж хүргүүлнэ.

            9.3. Гадаад болон олон улсын байгууллагатай харилцахдаа олон улсын нийтээр хүлээн зөвшөөрөгсдөн жишиг харилцагч байгууллага, албан тушаалтны зиндааг харгалзан ЗДТГазрын дарга хариу илгээнэ.

            9.4. ЗДТГазрын албан ёсны байр суурийг илэрхийлсэн аливаа мэдэгдлийг ЗДТГазрын дарга түүний эзгүйд албан ёсоор оролж байгаа орлогч даргаар хянуулан түүний зөвшөөрснөөр холбогдох байгууллагуудад хүргүүлэх буюу хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд түгээх ажлыг зохион байгуулна.

            9.5. Албан тушаалтнууд ЗДТГазрын бодлого, үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар хэвлэл, мэдээлэлд албан ёсоор ярилцлага өгөх, нийтлэл, илтгэл бичихдээ газрын даргад урьдчилан танилцуулна. Албан тушаалтан газрын үйл ажиллагааны талаар хувийн үзэл бодлоо илэрхийлсэн бол Газрын албан ёсны байр суурийг илэрхийлээгүй гэсэн тайлбар хийж байна.    

 

Арав. Бүртгэл хяналт

 

            10.1. ЗДТГазарт ирсэн бичиг баримтыг ЗДТГазрын даргад танилцуулна.

            10.2. Нууцын зэрэглэлтэй ирсэн албан бичгийг шууд нууцын эрхлэгчид өгч бүртгүүлнэ.

            Нууцын эрхлэгч түүнийг зохих журмын дагуу бүртгэлд авч, ЗДТГазрын даргад танилцуулж чиглэл авна.

            10.3. ЗДТГазрын дотоод ажлын хуваариар бичиг хэргийн асуудал хариуцсан ажилтан ирсэн бичигт карт нээж ЗДТГазрын даргад танилцуулж  ЗДТГазрын даргын өгсөн заалтын дагуу шийдвэрлүүлэхээр холбогдох албан тушаалтанд бүртгэж шилжүүлнэ.

            10.4. Хугацаатай бичиг, иргэдийн өргөдөлд хяналтын карт нээж ЗДТГазрын өгсөн заалтын дагуу шийдвэрлүүлэхээр холбогдох албан тушаалтанд хүлээлгэж өгнө. Уг албан тоотын дагуу албан тушаалтнууд судлан тогтоосон хугацаанд ЗДТГазрын даргад танилцуулж хариу өгнө.

            10.5. Байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлын хариуг өгөхдөө Аймгийн засаг даргын 2013 оны 2-р сарын 18-ны өдрийн А/83 тоот захирамжаар баталсан журмыг баримтлан ажиллана.

            10.6. Тогтоосон хугацаанд албан бичиг, өргөдөл гомдлын хариуг өгөх баг уг хугацаанд шийдвэрлэх боломжгүй бол холбогдох байгууллага, иргэнд мэдэгдэж  Газрын дарга 7 хүртэл хоногоор сунгаж болно.

            10.7. ЗДТГазрын даргын эзгүйд ирсэн бичиг баримт, иргэдийн өргөдөл, хүсэлтийг түүнийг албан ёсоор оролж байгаа орлогч даргад танилцуулж, дараа нь газрын даргад нөхөн танилцуулна.

            10.8. Дээд газраас ирсэн тогтоол, шийдвэрийн биелэлт, хугацаатай бичгийн шийдвэрлэлт, өргөдөл гомдлын барагдуулалтын явцын талаар хариуцсан ажилтнууд сар бүр ЗДТГазрын даргад /эзгүйд албан ёсоор оролж байгаа албан тушаалтанд/ танилцуулж холбогдох арга хэмжээ авна.

            10.9. Бичиг баримтын төслийг холбогдох тооцоо судалгаа, бодлого, чиглэлд үндэслэн зарим холбогдох байгууллага, албан тушаалтнуудын саналыг авсны үндсэн дээр боловсруулж төслийг ЗДТГазрын даргад /эзгүйд албан ёсоор орлож байгаа албан тушаалтанд/ танилцуулна.

            10.10.Оны эцэст төрийн албан хаагчид өөрийн ажилтай холбоотой бичиг баримтаа хадгаламжийн нэгж болгон архивт шилжүүлэх ба ирсэн бичгүүдээ бичиг хэрэгт өгнө.

Арван нэг. Ажилтнууд иргэдтэй уулзах талаар:

 

            11.1. Иргэдийг ажлын цагт багтаан хүлээн авч уулзана. Хувийн хэргээр уулзах хүмүүсийн талаар тухайн ажилтнаас зөвшөөрөл авсны дагуу зөвшөөрөл өгч оруулна.

            11.2. Албаны шугамаар хурал, семинарт оролцож байгаа болон бусад шаардлагатай арга хэмжээнд оролцож байгаа байгууллагын ажилтнуудын нэрсийг үйлчлэгчид урьдчилан гаргаж өгнө.

            11.3. Гадны хүмүүсийг 8.30-11.30, 13.30-16.30 цагуудаас бусад цагт дотогшоо нэвтрүүлэхийг хориглоно.

            11.4. Согтууруулах ундаа хэрэглэсэн, болон хууль бус шаардлага тавьсан хүнд үйлчлэхийг хориглоно.

            11.5. Албан болон хувийн хэргээр түр нэвтрэгчид, үйлчлэгчид биеийн байцаалтаа шалгуулж орно.

            Энэхүү дотоод журмыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөх бөгөөд нийт хамт олны хурлаар дахин өөрчлөх хүртэл хугацаанд хүчин төгөлдөр гэж үзнэ.    



Сэтгэгдэл бичих


Улаангом

Багавтар үүлтэй
24
Өдрийн салхины хурд 6 м/с
Шөнийн темпратур 7 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: 25 ℃
Шөнө: 8 ℃
2019-08-27
Өдөр: 25 ℃
Шөнө: 9 ℃
2019-08-28
Өдөр: 27 ℃
Шөнө: 9 ℃
2019-08-29
Өдөр: 27 ℃
Шөнө: 11 ℃
2019-08-30

ХХААХҮ-ИЙН ДЭД САЙД Ж.САУЛЕ ХӨВСГӨЛ АЙМАГТ АЖИЛЛАВ

  • 66
  • 0
  • 2019-08-19

“САРЛАГ ҮРЖҮҮЛЭГЧДИЙН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН” ЭХЭЛЛЭЭ

  • 55
  • 0
  • 2019-08-19

МОНГОЛ ХҮҮХДИЙН БИЕИЙН ХЭМЖЭЭ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГААГ ТАНИЛЦУУЛАВ

  • 99
  • 0
  • 2019-08-14

ХХААХYЯ-НЫ ТНБД-ЫН АЛБАН ҮҮРГИЙГ ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Т.ЖАМБАЛЦЭРЭН ОХУ-ЫН ТӨРИЙН ДУМЫН ГИШҮҮНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

  • 114
  • 0
  • 2019-08-14

“ХӨДӨӨ АЖ АХУЙН НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨГЖИЛ” СУРГАЛТ, СЕМИНАР, ТУРШЛАГА СУДЛАХ ТАЛБАЙН ӨДӨРЛӨГ БОЛЛОО

  • 98
  • 0
  • 2019-08-14

“ХАНБОГД КАШИМЕР” ХХК СҮЛЖМЭЛ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАГДЛАА

  • 73
  • 0
  • 2019-08-13

“МОНГОЛ-ХЯТАДЫН ЭКСПО” 3 ДАХЬ УДААГИЙН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГТ ОРОЛЦОХ АЖ АХУЙН НЭГЖИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

  • 129
  • 0
  • 2019-08-06

ХХААХҮ-ИЙН САЙД Ч.УЛААН БНСУ-ЫН НАКСЕН ХОРШООНЫ ДАРГА, ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

  • 178
  • 0
  • 2019-08-01

ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛ БАЯЖУУЛСАН ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛТАЙ ТАНИЛЦАВ

  • 198
  • 0
  • 2019-08-01

МАЛЫН СҮРГИЙН ЭРГЭЛТИЙГ ТООЦООЛОХ ПРОГРАММЫН СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА.

  • 243
  • 0
  • 2019-07-25

МУГБ Ё. Бат-Өлзийгийн нэрэмжит Бөхмөрөн сумын дунд сургуулийг 1979 онд төгссөн хамт олон 40 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж байна.

  • 105
  • 0
  • 2019-08-12

МУГБ Ё. Бат-Өлзийгийн нэрэмжит Бөхмөрөн сумын дунд сургуулийг 1989 онд төгссөн хамт олон 30 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ.

  • 42
  • 0
  • 2019-07-01

БӨХМӨРӨН СУМЫН ЗДТГ-ЫН ШИНЭ БАЙРЫГ УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭЖ АВЛАА.

  • 52
  • 0
  • 2019-07-08

Бөхмөрөн сумын уугуул Отгонбаярын Баазардарьд хүндэтгэл үзүүлж "Цолны мялаалга наадам" зохион байгууллаа

  • 723
  • 0
  • 2019-07-22

Хавчуу, Гануу чиглэлийн эвдэрсэн замуудыг засаж сайжрууллаа

  • 269
  • 0
  • 2019-06-26

СУМЫН ТӨВИЙН БЕТОНОН АВТО ЗАМ 220 МЕТРЭЭР НЭМЭГДЛЭЭ

  • 58
  • 0
  • 2019-07-21

ЦЭЦГИЙН МАНДАЛД ХАЙС, ХАШАА БАРИХ АЖИЛ БҮРЭН ХИЙГДЛЭЭ

  • 359
  • 0
  • 2019-06-19

БӨХМӨРӨН СУМАНД ҮҮРЭН ХОЛБООНЫ САЛБАРТ НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙГДЛЭЭ.

  • 547
  • 0
  • 2019-06-27

БӨХМӨРӨН СУМЫН БАРУУН ГОЛ ХОРООЛОЛД УХААЛАГ СИСТЕМ БҮХИЙ ГҮНИЙ ХУДАГТАЙ БОЛЛОО.

  • 315
  • 0
  • 2019-06-24

БӨХМӨРӨН СУМЫН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ.

  • 51
  • 0
  • 2019-07-04

Цахим холбоос