Монгол цэргийн баярын мэнд хүргэе

Монгол цэргийн баярын мэнд хүргэе

Ардын журамт цэрэг 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Хиагт хотыг хятадын гэмин цэргээс чөлөөлж, хувьсгалын анхны ялалтыг байгуулсан өдрийг хувьсгалт цэргийн баярын өдөр болгон орон даяар ёслон тэмдэглэж байхаар БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор 1946 онд шийдвэрлэж цэргийн албан хаагчдын амралтын өдөр болгожээ.

Уг шийдвэрийн дагуу 1947 оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сарын 18-ны өдрийг Монгол Ардын Хувьсгалт цэрэг (хожим Ардын цэрэг, Монгол ардын арми, Монгол ардын цэрэг, өдгөө Зэвсэгт хүчин хэмээн нэрлэх болсон)-ийн баярын өдрийг тэмдэглэсээр өнөөг хүрсэн байдаг.

Монголчууд төр улсаа байгуулаад наанадаж 2000 гаруй жил болсон түүхтэй бөгөөд анх нийтийн тооллын өмнөх 209 онд Хүннү улс байгуулагдаж түүхэнд бичигдэх болсноос хойш Сүмбэ, Нирун, Хятан зэрэг эртний улсууд монгол нутаг дээр оршин тогтнож нутаг дэвсгэр, газар нутгаа цэргийн хүчээр хамгаалж ирснийг түүхэн сурвалжууд нотолж буй юм. Түүний дараах монгол овог, аймгууд түүхийн ээдрээ нугачаанд мандан, буурч явсаар Хамаг Монгол улсын үеэс дахин хүчирхэгжиж, цэрэг зэвсгийн хүчээр тусгаар тогтнолоо хамгаалан тэмцэж иржээ. Хамаг Монголын суурин дээр 1206 онд байгуулагдсан Их Монгол Улсын үед монголчууд түүхийн тавцнаа товойн гарч, өмнөх үеийн монгол цэргийн уламжлалд тулгуурласан үндэсний хэмжээний, байнгын шинжтэй, дотоод, гадаад мянганаас бүрдсэн 10.5 түмэн хүнтэй хүчирхэг морьт цэргийг байгуулсан нь дэлхийн түүхэнд нэрээ дуурсгажээ.

Үүнээс хойш монголчууд харийн гүрний эрхшээлд орж нэгэн хэсэг буурч явсан ч үе үеийн цэрэг эрс үндэсний тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсээр ирсэн бөгөөд 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ялалтын үр дүнд тусгаар тогтнолоо зарлан үндэсний цэргээ байгуулж, 1921 оны хувьсгалын ялалтын дараа шинэ үеийн Зэвсэгт хүчнийг эмхлэн байгуулсан билээ.

Энэхүү ХХ зуунд сэргээн байгуулагдсан Зэвсэгт хүчин нь үндсэндээ монгол цэргийн өнө эртний уламжлалыг харгалзсан, залгамж шинж чанар бүхий цэрэг бөгөөд түүний үүсэл, хөгжлийг Их Монгол Улс төдийгүй Хүннү улсын цэрэгтэй холбон авч үзэхээс өөр аргагүй юм. Иймд монгол цэргийн үүсэл, гарлыг Хүннү улсаас тооцож үзэх нь зохимжтой байна.

Монгол цэргийн түүхийн хоёр мянга гаруй жилийн түүхэн уламжлал, залгамж чанарыг үндэслэн жил бүрийн гуравдугаар сарын 18-ны өдөр тэмдэглэдэг Зэвсэгт хүчний өдрийг “Монгол цэргийн өдөр” хэмээн нэрлэхээр “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” 2003 онд баталсан Монгол Улсын хуулинд өөрчлөлт оруулах саналыг 2011 оны хоёрдугаар сард УИХ-аар хэлэлцэн баталсан билээ.

Амьдралын саадыг давах гэж эр хүн та хүчтэй төрдөг
Амраг жаахан ханиа жаргаах гэж ухаантай төрдөг
Алаг бяцхан үрдээ ааваа гэж дуудуулахаар эр хүн болж төрдөг
Эр хүн танд Амар амгалан амьдралыг бүтээх
Эрдэнийн алтан түлхүүр зөвхөн таны гарт гэдгийг ямагт санагтун.
Монголын бүх сайхан эрчүүддээ баярын мэнд хүргэе.

Туруун нутгийн тэнгэрлэг эрчүүд та бүхэндээ “МОНГОЛ ЦЭРГИЙН БАЯР”-ын мэнд хүргэе.

Хулан тахийн унагийг гартаа оруулан номхруулж

Хол ойрын хүмүүст гайхагдан магтагдаж үзээгүй ч

Арван алдын уургыг агтны толгойд углаж

Аавын цагаан буяныг эдэлж явсан удаатай та эр хүн

Эрээн асарын өмнө зодог шуудаг өмсөж

Эртэй бяртай бөхчүүдтэй хүч үзэж яваагүй ч

Өнгө нэхий дээлнийхээ дал мөрийг ханзартал

Үе тэнгийн нөхөдтэй барилдаж явсан удаатай та эр хүн

Эрхий мэргэний нумыг чадал мэдэн татаж

Эгнүүлж тавьсан байг бут ниргэж үзээгүй ч

Гучин хоёр хасааны голын хоёр домбон дээр

Гурвалжин цагаансумаар гурав оносон удаатай та эр хүн



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
-11
Өдрийн салхины хурд 4 м/с
Шөнийн темпратур -25 ℃
Шөнийн салхины хурд 4 м/с
Өдөр: -10 ℃
Шөнө: -26 ℃
2020-03-01
Өдөр: -10 ℃
Шөнө: -25 ℃
2020-03-02
Өдөр: -10 ℃
Шөнө: -22 ℃
2020-03-03
Өдөр: -9 ℃
Шөнө: -21 ℃
2020-03-04

УВС АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 47 ЦЭГТ 146 АЛБАН ХААГЧ, ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛИЙН 7 ЦЭГТ 60 ГАРУЙ АЛБАН ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА.

  • 3
  • 0
  • 2020-02-23

МУ-ЫН АВАРГА С. МӨНХБАТ УОК-Т 20 САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАЛАА.

  • 3
  • 0
  • 2020-02-28

“АРВИЖИХ УВС” ХХК-НИЙ ЗАХИРАЛ Х.СҮХБААТАР АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССТ 3 САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАЛАА

  • 82
  • 0
  • 2020-02-28

УВС АЙМГИЙН АЖИЛСАГ, БҮТЭЭЛЧ МАЛЧДААС БНХАУ-Д 1000 ХОНЬ ХАНДИВЛАХААР БОЛЛОО.

  • 15
  • 0
  • 2020-02-28

ЮНЕСКО-ийн “Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай” 2005 оны конвенцын шинжээч бэлтгэх сургалт зохион байгуулагдлаа.

  • 157
  • 0
  • 2020-02-18

АЖЛЫН ЦАГИЙГ 09:00 ЦАГААС ЭХЛҮҮЛЭХ ШИЙДВЭР ГАРЛАА

  • 4225
  • 0
  • 2020-02-17

ШАДАР САЙДААР АХЛУУЛСАН ШУУРХАЙ БҮЛЭГ УВС АЙМГИЙН БАРУУНТУРУУН СУМАНД АЖИЛЛАЛАА

  • 224
  • 0
  • 2020-02-17

УВС АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАЖ ДАРААХ ШИЙДВЭРҮҮДИЙГ ГАРГАЛАА

  • 226
  • 0
  • 2020-02-13

ДУЛААНЫ 2-Р СТАНЦ ТӨХК-НИЙ 1,2-Р ЗУУХАНД УТАА ТОРТОГ БУУРУУЛАХ ТӨХӨӨРӨМЖ СУУРИЛУУЛЛАА.

  • 217
  • 0
  • 2020-02-12

АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН, ТАРИАЛАНЧИД ТОДОРЛОО

  • 1921
  • 0
  • 2020-02-12

“АЙМГИЙН 2019 ОНЫ ШИЛДЭГ АГЕНТЛАГ”-аар шалгаран “БАТЛАМЖ” гардан авлаа

  • 119
  • 0
  • 2020-02-19

МУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ОРЧНЫ БОХИРДОЛЫГ АРИУТГАХ, ХАЛДВАРГҮЙТГЭХ АЛБАН ДААЛГАВАР ӨГӨВ

  • 206
  • 0
  • 2020-02-14

УВС АЙМГИЙН ӨВӨЛЖИЛТ, ХАВАРЖИЛТЫН ЗУДЫН ЭРСДЛИЙН МЭДЭЭЛЭЛ

  • 185
  • 0
  • 2020-02-14

УЛСЫН АВАРГА, МАЛЧИН ТАРИАЛАНЧИД ТОДОРЛОО

  • 166
  • 0
  • 2020-02-14

“ЭЭЖИЙН СОНГОЛТ – ЭРҮҮЛ ХҮНС” БОЛОН “ӨГЛӨӨНИЙ ЦАЙ” ХӨДӨЛГӨӨНИЙГ ӨРНҮҮЛЭХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

  • 3092
  • 0
  • 2020-01-14

Татварын багц хуулийн шинэчлэл 2020 оноос хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан дагалдан батлагдах журмын төслийг олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгуулж, санал авах ажлыг зохион байгуулав.

  • 894
  • 0
  • 2019-12-04

2020 оноос хэрэгжиж эхлэх Татварын багц хуулийн дагалдан батлагдах журмын төслийг олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгуулах, санал авах ажил явагдаж байна.

  • 624
  • 0
  • 2019-10-25

Төрийн өмчтэй холбоотой журам, эрх зүйн акт тэдгээрт орсон шинэчлэлт өөрчлөлтийн талаар сургалт зохион байгууллаа.

  • 797
  • 0
  • 2019-11-18

"НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР" зохион байгуулав.

  • 2218
  • 0
  • 2019-10-21

НҮБ-ЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН МОД ТАРИЛАА

  • 2151
  • 0
  • 2019-10-21

Цахим холбоос