САА байгууллагдсан үеэс эхлэн бригад хамт олны дунд урлаг уран сайхны ажлыг идэвхтэй явуулан эгнээнээсээ Монгол улсын гавъяат жүжигчин Э.Цэрэв ,Урлагийн гавъяат зүтгэлтэн Г.Чулуунбаатар , тэргүүний уран сайханч Ч.Мөнхсанаа зэрэг олон арван авьяастнуудыг төрүүлэн Монголын бүх ард түмний урлагийн их наадамд хоёр удаа амжилттай оролцож өөрийн тайзнаа Ч.Лодойдамбын “Хөрш” Т.Даваасамбуугийн “Элс цас” зэрэг олон урлагийн бүтээлийг найруулан тавьж түүхэн үүргээ гүйцэтгэн ажиллаж байжээ.
Түүхэн шилжилтийн үед өөрийн барилга ашиглалтгүй болж 1995-2010 оныг хүртэл нүүдлийн, зөөврийн хэлбэрээр ажиллаж соёл олон нийтийн ажлыг тасралтгүй явуулж ирсэн байна. Үе үеийн удирдах хүмүүсийн хүчин чармайлтын дүнд 2010 онд төсвийн 602,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар соёлын төвийн шинэ барилга ашиглалтанд орж улмаар 2010онд ТА-2 төслийн 11,2сая төгрөгийн тоног төхөөхөмж,2011 онд БСШУЯ-ны болон бусад эх үүсвэрийг дайчлан 17,0сая төгрөгийн тохижилт тоног төхөөрөмж орон нутгийн төсвийн 79,0 сая төгрөгийн өртөгтэй хөрөнгө оруулалтаар Алдрын танхим телевизийн суваг Фургон автомашин номын фонд баяжилтийг хийж гүйцэтгэсэн. 2014оны байдлаар ССАЖЯ-ны хөрөнгө оруулалтаар 19,600төгрөгийн үнэ бүхий Мини кино театр ,3800,000 төгрөгийн өртөг бүхий үндэсний цөөхүүл хөгжим, 3,200,000 төгрөгийн өртөг бүхий номын сагийн иж бүрдэл, 1,200,000 төгрөгийн даралтад хөгжим, зэрэг нийт 28 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.