УВС АЙМАГ ДАХЬ ГААЛИЙН ГАЗРЫН ҮҮСЭЛ ХӨГЖЛӨӨС

Гаалийн газрын түүх

Увс аймагт анх 1972 онд  Сагил сумын нутаг Боршоогийн гол хэмээх газар гаалийн байгууллага үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүхтэй. Тухайн үед Тувагийн Мугур-Аксын район, Цагааннуурын боомтоор нэвтрэх зорчигч, ачаа тээшийг хүргэхэд өөрийн нутгаар явахад зам харгуй муутай байсан учраас монголын нутгаар дамжин өнгөрүүлэх, ЗХУ-д мах экспортлох, Монголын газар тариалангийн бүс нутгаас малын тэжээл  ЗХУ-ын нутгаар дамжуулан тээвэрлэж Монголын баруун бүс нутагт хүргэх зорилгоор  нээн ажиллуулж иржээ.

1994 онд Улаангом суманд МУГЕГ-ын даргын тушаалаар гүний гаалийн байгууллага Ховд аймаг дахь Гаалийн газрын харьяанд байгуулагдан хилийн болон, гүний хяналт шалгалтыг хамтран явуулж эхэлжээ. Өсөн нэмэгдэж буй эдийн засгийн гадаад харилцааны хөгжил цэцэглэлтэд тус дөхөм, дэмжлэг үзүүлэх, тус аймгийн гаалийн нутаг дэвсгэрт гаалийн хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах, харьяа боомтуудыг мэргэжлийн нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор МУГЕГ-ын даргын тушаалаар 1996 онд Улаангом дахь Гүний гаалийн байгууллагын статусыг өөрчлөн Увс аймагт Гаалийн хороо байгуулсан байна. ОХУ, Монгол улсын 1994 оны хэлэлцээрт Боршоо, Тэс гэсэн байнгын ажиллагаатай хоёр боомт ажиллуулахаар тусгагдсан юм. Иймээс 2002 оны долдугаар сараас эхлэн Тэс дэх гаалийн салбар үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд улмаар 2008 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн ГЕГ-ын даргын 599 дүгээр тушаалаар Увс аймаг дахь Гаалийн хороог татан буулгаж, мөн өдрөөс МУГЕГ-ын харьяа Увс аймаг дахь Гаалийн газар болгон зохион байгуулжээ.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Ялимгүй цас
-13
Өдрийн салхины хурд 5 м/с
Шөнийн темпратур -21 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: -12 ℃
Шөнө: -20 ℃
2019-11-19
Өдөр: -10 ℃
Шөнө: -18 ℃
2019-11-20
Өдөр: -10 ℃
Шөнө: -18 ℃
2019-11-21
Өдөр: -12 ℃
Шөнө: -21 ℃
2019-11-22

Цахим холбоос