ГЕГ-ын харьяа Увс аймаг дахь гаалийн газар нь Монгол улсын засгийн газраас жил бүрийн 10-р сарын 20-ны өдрийг иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх, ажлаа тайлагнах танилцуулах өдөр болгосонтой холбогдуулан Увс аймгийн төвийн төрийн үйлчилгээний нэгдсэн цэгт “Нээлттэй хаалганы өдөр” үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэ арга хэмжээнд гаалийн байгууллагын үйл ажиллагааг танилцуулан, гаалийн харилцаанд оролцогч гадаад худалдаа эрхлэгч иргэд аж ахуйн нэгжүүдэд хууль эрх зүй, худалдааг хөнгөвчлөх чиглэлээр мэдээлэл зөвлөгөө өгч, гаалийн болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд гарын авлага брошюр, үзүүлэн таниулах материал, явуулын сурталчилгааны самбарууд зэрэг танилцуулгыг бэлтгэн сурталчлан ажилласан болно.
Дараах чиглэлээр брошюр бэлтгэн тараав. Үүнд:
- Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа -32ш
- Гаалийн үнэ үнэлгээ, гаалийн бүрдүүлэлтийн горимууд түүнд тавигдах шаардлага-46ш
- Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа тээврийн хэрэгсэлд хяналт тавих нийтлэг журам-38
- Мод модон бүтээгдэхүүний хөнгөлөлт чөлөөлөлт-35ш
- Мэдүүлэгчийн эрх үүрэг-20ш
- Гаалийн үнийг тодорхойлох, түүнтэй холбоотой гомдол гаргах-25ш
- Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам-18ш
- Улс хоорондын шуудан илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх-23ш,
- Зөрчлийн тухай хууль зарим зүйл заалтын тайлбар-33ш,
- Хүнсний тухай хуулийн зарим зүйл заалт-29 ш
- Гаалийн татвар бодох аргачлал /автомашины онцгой албан татварын хувь хэмжээ/ – 21ш
- Зарим барааны импортын гаалийн албан татварын өөрчлөлт ЗГ-ын 185-р тогтоол-35ш
- Хар тамхи мансууруулах бодистой холбоотой зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр-25ш
- Валютын хяналтын чиглэлээр-26 ш нийт 400 гаруй ширхэг гарын авлага, тараах материалыг олон нийтэд хүргэж сурталчлах ажлыг зохион байгуулав.
Энэ үеэр иргэдээс сонирхож байгаа дийлэнх асуудал нь Зөрчлийн тухай хууль, зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх, мод модон бүтээгдэхүүн болон жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжийн хөнгөлөлт чөлөөлөлт, автомашины онцгой албан татварын хувь хэмжээ, импортоор оруулах хүнсний бүтээгдэхүүний бүрдүүлэлтийн тухай асуудлууд байв. Үүнд тус газрын гаалийн улсын байцаагч нар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, хууль эрх зүйн хүрээнд заавар зөвлөгөө өгч ажиллаа.