Гаалийн байгууллагын шинэчлэлийн ажлын хүрээнд 2020.09.25-аас 26-ны өдрүүдэд Боршоо боомтын бүтээн байгуулалтын ажилтай танилцахаар АХБ-ны суурин төлөөлөгч мэргэжилтэн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн яамны газрын дарга н.Батхүү нарын өргөн бүрэлдэхүүнтэй баг Боршоо боомтын ажилтай танилцлаа. Мөн хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төслийн багийн 3 мэргэжилтэн ирж хамтран ажиллаа. Дээрх төлөөлөгч нар Боршоо боомтод ажиллах үеэр Увс аймаг дахь гаалийн газрын дарга Д.Төмөр-Өлзий боомтын талаар танилцуулга бэлтгэж мэдээлэл хийсэн. Үүнд: Боршоо боомтын тулгамдаж байсан асуудал, боомтын албан хаагчдын нийгмийн асуудал, Боршоо боомтыг өргөжүүлэх болсон шалтгаан, нөхцөл цаашид хөгжүүлэх чиглэлээр товч танилцуулга хийж Боршоо боомтын бүтээн байгуулалтын ажлын явцыг видеогоор харууллаа.
Мөн боомтын бүтээн байгуулалтын барилгын гүйцэтгэгч компаний ажилтай газар дээр нь танилцаж ажлын хэрэгжилт, гүйцэтгэл сайн явж байна гэж дүгнэлээ.