“Нээлттэй хаалганы өдөр”

Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн 2020 оны “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг зохион байгуулсан тухай
Эхлэх хугацаа: 2020-11-02

2020 оны 10 сарын 27-ны өдөр Бөхийн өргөөнд байгууллагын "Нээлттэй хаалга"-ны өдөр зохион байгуулсан. Тус арга хэмжээнд нийт 180 гаруй хүн оролцсон ба энэ үеэр хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагааны талаар амаар болон видео хэлбэрээр мэдээлэл хийж, 77 иргэнд гарын авлага материал тараалаа.

Чацарганы баярт оролцож буй иргэдийн санал хүсэлтийг сонссон ба иргэдээс дараахь санал хүсэлтийг ирүүлсэн байна.

1. Чацаргана тариалагчдын хор, бордооны хэрэглээнд анхаарлаа хандуулах шаардлагатай байна.

2. Хувиараа биенесс эрхлэгчдийг дэмжих, төсөлд хамруулах

3. Үр бордоог зуучилж өгөх

4. Хөнгөлөлттэй үнээр техник тоног, төхөөрөмжийг ААН-үүдэд зээлээр олгох

5. Үр бордооны хөнгөлөлттэй зээлд хамруулах

6. Малаас гарах түүхий эдийн үнийг нэмэгдүүлэх

7. Мэдлэг олгох мэдээлэл өгөх

8. Үзэсгэлэн худалдааг өргөн цар хүрээтэй зохион байгуулах, хөдөө орон нутгийн иргэдийг бүрэн хамруулах, иргэдэд зар мэдээ түгээх

9. Тариалан эрхлэгчдийг мэдээллээр хангах

10. Зээлийн судалгаатай газар дээр нь очиж танилцах

11. ХАА-н гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг боловсруулж дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжийг бүрдүүлэх, үйлдвэрлэлийн техник технологийг нэвтрүүлэх

12. Хүнсний ногооны тариаланчдад урамшуулал олгодог болох

13. Цагаан сар үзэсгэлэн худалдааг зохион байгуулах. Эдгээр асуудлыг дараа оны төлөвлөгөөнд тусган ажиллахаар шийдвэрлэсэн.

Мөн тус иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авч ажиллахад тус байгууллагаас зохион байгуулан хэрэгжүүлж буй ажлын талаар 40 хувь нь маш сайн, 45 хувь нь хангалттай, 15 хувь нь хангалтгүй, хөнгөлөлттэй зээл болон хөнгөлөлттэй нөхцөлөөр олгогдож байгаа /техник хэрэгсэл, үр бордоо/ үйлчилгээний талаар 6 хувь нь маш сайн, 44 хувь нь хангалттай, 31 хувь нь хангалтгүй, 19 хувь нь маш муу, үйлдвэрлэл, үйлчилгээ, газар тариалангийн салбарын чиглэлээр хийгдэж буй ажлын талаар 35 хувь нь маш сайн, 30 хувь нь хангалттай, 35 хувь нь хангалтгүй, мал аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй ажлын талаар 12 хувь нь маш сайн, 65 хувь нь хангалттай, 23 хувь нь хангалтгүй гэж үзсэн байна.

Цаашид иргэдэд хүргэх салбарын мэдээ мэдээллийг цахимаар давтамж ойрхонтой хүргэж байх нь чухал байна.

“Нээлттэй хаалганы өдөр”
“Нээлттэй хаалганы өдөр”


Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
-7
Өдрийн салхины хурд 4 м/с
Шөнийн темпратур -17 ℃
Шөнийн салхины хурд 4 м/с
Өдөр: -7 ℃
Шөнө: -16 ℃
2020-11-28
Өдөр: -8 ℃
Шөнө: -17 ℃
2020-11-29
Өдөр: -10 ℃
Шөнө: -20 ℃
2020-11-30
Өдөр: -10 ℃
Шөнө: -20 ℃
2020-12-01

Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч, сангийн яамны удирдлага, хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төслийн багийн гишүүд төлөөлөгч нар Боршоо боомтод ажилласан тухай мэдээлэл

  • 691
  • 0
  • 2020-09-30

“ДХБ-ын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр, Гаалийн байгууллагын гүйцэтгэх үүрэг” сэдэвт бүсчилсэн сургалт Увс аймаг дахь гаалийн газарт зохион байгуулагдлаа

  • 534
  • 0
  • 2020-09-30

Хуушуур хийх арга

  • 670
  • 0
  • 2020-09-29

Ардын хувьсгалын 99, Увс аймаг байгууллагдсаны 95 жилийн ойн баяр наадмын хурдан морь унаач хүүхдийн бүртгэл энэ сарын 11-ний өдрийн 8 цагт хаана

  • 2375
  • 0
  • 2020-07-07

2020 оны хяналт шалгалт, дотоод аудитын төлөвлөгөө

  • 2654
  • 0
  • 2020-07-02

ХҮЛЭМЖИЙН СУРГАЛТ

  • 2416
  • 0
  • 2020-06-22

ҮЛИЙН ЦАГААН ОГОТНОТОЙ ТЭМЦЭХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА.

  • 1909
  • 0
  • 2020-06-08

ХОРШООНЫ ХӨГЖЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ АРГА ЗҮЙН СУРГАЛТ БОЛОВ

  • 2252
  • 0
  • 2020-05-29

Татвар төлөгчдийн өдрүүдийг цахимаар тэмдэглэв

  • 2164
  • 0
  • 2020-05-28

Татварын хэлтсийн конторын барилгын шав тавих ёслол болов

  • 1243
  • 0
  • 2020-05-28

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос