“ЭЭЖИЙН СОНГОЛТ – ЭРҮҮЛ ХҮНС” БОЛОН “ӨГЛӨӨНИЙ ЦАЙ” ХӨДӨЛГӨӨНИЙГ ӨРНҮҮЛЭХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

 “ЭЭЖИЙН СОНГОЛТ – ЭРҮҮЛ ХҮНС” БОЛОН “ӨГЛӨӨНИЙ ЦАЙ”  ХӨДӨЛГӨӨНИЙГ ӨРНҮҮЛЭХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

“Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрт тусгагдсаны дагуу хүн амын хүнсний хэрэглээ, шим тэжээлийн боловсролыг дээшлүүлэх, зохистой хооллох дадлыг төлөвшүүлэх зорилгоор “Өглөөний цай” болон “Ээжийн сонголт – Эрүүл хүнс” хөдөлгөөнийг 2020-2022 онд өрнүүлж байна.

Тус хөдөлгөөний хэлэлцүүлэг болж ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Дэд сайд Ж.Сауле, ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл тэргүүтэй цэцэрлэг болон дунд сургаалын удирдлага багш, эцэг эх, мэргэжлийн тогооч нарын төлөөлөл оролцлоо.

“Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөр, “Өглөөний цай эрүүл мэндэд нөлөөлөх нь”, “Хүн амын хүнсний хэрэглээнд шим тэжээлийн боловсролыг дээшлүүлэхийн ач холбогдол”, “Гэр бүлийн хүнсний хэрэглээний сонголтыг ээжүүд гүйцэтгэдэг” сэдэвт илтгэлүүд тавьсан юм.

ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС ГАРСАН УРИАЛГА

Нэг. Монгол Улсын ээжүүд, эмэгтэйчүүдэд:

1.“Ээжийн сонголт – Эрүүл хүнс” болон “Өглөөний цай” хөдөлгөөнд манлайлж, идэвх санаачилгатай оролцох.

2.Үндэсний үйлдвэрийн чанартай хүнсний бүтээгдэхүүнийг түлхүү худалдан авах, зөв зохистой хадгалах, боловсруулах, хэрэглэх хандлагыг өсвөр залуу үед төлөвшүүлэх.

3.Хүнсний хэрэглээ, шим тэжээлийн талаарх мэдлэг боловсролд суралцах, өрх гэр бүлээ эрүүл, чанартай хүнсний хэрэглээнд сургах.

Хоёр. Дотоодын хүнсний боловсруулах үйлдвэр, худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын аж ахуйн нэгжүүдэд:

1.Хүн амын хэрэгцээнд чанартай хоол хүнс үйлдвэрлэж нийлүүлэх.

2.Хүнсний бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, сав баглаа боодлыг сайжруулж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх.

3.Хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд сургалт, сурталчилгаа, олон нийтийн нөлөөллийн ажлыг зохион байгуулах.

4.Өглөөний цай хөдөлгөөнд хамрагдаж, өглөөний цайны үйлчилгээг нэвтрүүлэх, үйлчилгээний соёл, дэвшилтэт хандлагыг төлөвшүүлэх.

Гурав. Хэвлэл, мэдээллийн байгууллагуудад:

1.Нийгмийн хариуцлагын хүрээнд “Ээжийн сонголт – Эрүүл хүнс” болон “Өглөөний цай” хөдөлгөөнийг дэмжин тогтмол сурталчлах.

2.Эдгээр хөдөлгөөний талаар сошиал орчинд давлагаа өрнүүлэх.

Дөрөв. Эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудад:

1.Монгол хүнд тохиромжтой, өрхийн орлогын төвшинд нийцсэн өглөөний цайны хувилбарт цэсүүдийг хамтран боловсруулах.

2.Хүнсний судалгаа хөгжилд боловсруулах үйлдвэрүүд, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудтай хамтран ажиллах.

 

Зохион байгуулагч: ХХААХҮЯам, “Монголын эмэгтэйчүүдийн хөгжлийн манлайлал” НҮТББ.

 



Сэтгэгдэл бичих


Улаангом

Багавтар үүлтэй
-4
Өдрийн салхины хурд 4 м/с
Шөнийн темпратур -19 ℃
Шөнийн салхины хурд 4 м/с
Өдөр: -3 ℃
Шөнө: -20 ℃
2020-04-07
Өдөр: -2 ℃
Шөнө: -18 ℃
2020-04-08
Өдөр: -1 ℃
Шөнө: -17 ℃
2020-04-09
Өдөр: 0 ℃
Шөнө: -17 ℃
2020-04-10

Цахим холбоос