Цахим сургалтын мэдээлэл
2021-03-31 Улаангом
Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр 19 сумын ЗДТГ-ын дарга, Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүдийг оролцуулсан цахим хурлыг 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зохион байгууллаа. Тодруулбал:
1. Аймгийн ХХААГ, сумын ЗДТГ, ХАА-н тасагтай хамтран ажиллах 2020 оны гурвалсан гэрээний биелэлтийг дүгнэж, цаашид анхаарах асуудлыг хэлэлцэж, харилцан санал солилцов.
2. ХХААХҮ-ийн сайдын гэрээ, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны төлөвлөгөөг үндэслэн 2021 онд сумын ЗДТГ, ХАА-н тасагтай хамтран ажиллах гурвалсан гэрээг байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.
3. Сумдын ЗДТГ-ын дарга, ХАА тасгийн мэргэжилтнүүдээс улаанбуудайн урамшуулал, хаврын тариалалтын бэлтгэл, үрийн нөөц, хангамж, хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох хүлэмж, техник, тоног төхөөрөмж, шатахуун, мал ангилалт, мал үржлийн үйлчилгээний нэгжийн тухай асуусан асуултад хариулж, цаг үеийн асуудлаар ХХААГ-ын мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ.
Мөн сумын ЗДТГ-ын дарга, ХАА-н тасагтай хамтран ажиллах 2020 оны гурвалсан гэрээний биелэлтийг дүгнэж үзэхэд:
1 дүгээр байр Наранбулаг
2 дугаар байр Зүүнхангай
3 дугаар байр Ховд сумын ХАА-н тасгууд тус тус эзэлжээ.
УВС АЙМГИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР