ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

Увс аймгийн танилцуулга

Увс аймгийн талаарх танилцуулга


Газарзүйн байрлал:
Увс аймаг нь Монгол улсын баруун хязгаарт Их нууруудын хотгорт оршдог, 69.6 мянган ам дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, аймгийн нийт хилийн урт 1267 км.
Баруун талаараа Баян-Өлгий аймаг, өмнө талаараа Ховд аймаг, зүүн талаараа Завхан аймаг, хойд талаараа ОХУ-ын Тува улстай 575км газар нутгаар хиллэн оршдог.
ОХУ-ын Тува улсын Кызыл хотоос 436км зайтай, БНХакаси улсын Абакан хотоос -690км, БНАлтай улсын Горно-Алтайск хотоос 800км, Алтайн хязгаарын Барнаул хотоос 1040км, Новосибирск хотоос 1230км зайтай оршдог.
Уур амьсгал:
Хамгийн нам цэг нь далайн түвшнээс дээш 758.9 метрт буй Увс нуурын ай савын дархан цаазат газар бөгөөд хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 4250 метрт өргөгдсөн Цагаан дэглий оргил юм. Далайн түвшнээс 2400-4126 м өндөр мөнх цаст сүрлэг уулс, 9200 ам дөрвөлжин км талбай бүхий элсэн манхан, Увс, Хяргас, Айраг, Ачит, Үүрэг, Дөрөө зэрэг томоохон нуурууд, Тэс, Ховд, Хархираа, Түргэн, Хангилцаг, Туруун Завхан зэрэг том голууд нь Увс аймгийн байгалийн үзэсгэлэнг цогцлоон бүрдүүлнэ. Их нууруудын хотгор, Алтайн салбар уулсын бүсэд орших тул эрс тэс эх газрын уур амьсгалтай. Зун 7 сард +40-50 хэм халж, өвөл 01 сард -40, -50 хэм хүртэл хүйтэрдэг. Увс аймаг нь өндөр уул, ой тайга, өргөн тал, говь олон нуур, гол горхи зэрэг байгаль газарзүйн олон янзын онцлогт тохирсон төрөл бүрийн ургамал, ан амьтан элбэгтэй. 64 зүйлийн хөхтөн, 270 зүйлийн шувуу, 7 зүйлийн загас, 411 зүйлийн ургамалтай.
Засаг захиргаа, хүн ам:
Дөрвөд далай хаан, Зоригт хааны аймгийг нэгтгэж, 1925 онд Чандмань уулын аймгийг байгуулж, улмаар 1931 оны 2 сарын 6-нд Увс аймгийн хилийн заагийг тогтоосноор Увс аймгийн засаг захиргааны хуваарь үүссэн. Аймгийн төв нь Улаангом, засаг захиргааны нэгжийн хувьд 19 сум, 93 багтай, 2015 оны жил эцсийн байдлаар 21.2 мянган өрх, 80.4 мянган суурин хүн амтай.
Аймгийн төв Улаангом хот нь 27.8 мянган оршин суугчтай, нийслэл Улаанбаатар хотоос 1336 км алсад оршдог.
Увс аймгийн эдийн засгийн үзүүлэлтүүд:
Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ:205,1₮ тэрбум
Нэг хүнд ноогдох ДНБ-ний хэмжээ: 2.684.5 ₮
Аймгийн голлох салбар нь мал аж ахуй, газар тариалан бөгөөд хөнгөн, хүнс, худалдаа, үйлчилгээ, уул уурхайн үйлдвэрлэл зохих хэмжээнд хөгжиж байна.
2015 оны эцэст аймгийн хэмжээнд 2729.1 мянган толгой мал тоолуулж 20.5 мянган тэмээ, 98.0 мянган адуу, 156.8 мянган үхэр, 1337.0 мянган хонь, 1116.7 мянган ямаатай болж таван төрөлдөө өнгөрсөн оноос өсч, нийт малын тоо 6.6 хувиар буюу 167.8 мянган толгойгоор нэмэгдсэн байна.
Аймгийн хэмжээнд 57.9 мянган га-д газар тариалан эрхлэх тохиромжтой бөгөөд тариалангийн гол бүс нутаг Баруунтуруун суманд 40.0 мянга орчим га эргэлтийн талбайтай.
Аймгийн хэмжээнд 2015 онд нийт 5951 га-д үр тариа тариалж үүнээс 3641.1 тн үр тариа хурааж, 215.5 га-д төмс тариалж 2768.5 тн хураан авч, 221.4 га-д хүнсний ногоо тариалж 2655.5 тн хурааж, 1664.5 га-д тэжээлийн ургамал тариалж 3975.3 тонныг хураан авч нийт 7.9 мянган га-д тариалалт хийлээ.
Тус аймагт нүүрсний 3 орд, алтны 1орд , барилгын материалын түүхий эдийн 3, давсны чиглэлээр 3 аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулдгаас гадна хүнс, гурилын үйлдвэр, дулааны болон цахилгаан шугам сүлжээ, нийтийн аж ахуйн үйлчилгээ, худалдаа, хөнгөн үйлдвэрийн газрууд ажилладаг.
Чацаргана нь Увс аймгийн брэнд бүтээгдэхүүн бөгөөд улсын хэмжээний нийт чацарганы 60% Увс аймагт ургадаг ба Увс аймгийн эрс тэс цаг агаарын нөхцөлд дасан зохицсон, хүний биед нэн хэрэгцээтэй витаминаар баялаг юм. Увсын чацарганыг БНХАУ-ын Тайванийн Олон Улсын Чанарын Лабораторит шинжлүүлж тослог, витаминлаг чанараараа хамгийн сайн бөгөөд олон улсын стандартыг хангасан гэж үнэлэгдсэнээс гадна чацаргана жимсийг Европын газарзүйн заалтад бүртгүүлэхээр Францын ХААЯ, Монголын Оюуны өмчийн газартай хамтран төсөл хэрэгжүүлж Европын холбоонд хүсэлтээ гаргасан байгаа.
Увс аймагт чацаргана тариалдаг 550 гаруй ААН байдаг бөгөөд жилд дунджаар 463,1 га талбайд чацаргана тариалж 360 тн ургац хурааж үүнээс аймгийн хэмжээнд 13 боловсруулах үйлдвэрт боловсруулан чацарганы цэвэр тос, шүүс, варень, цай, бальзам зэргийг үйлдвэрлэж дотоодын хэрэгцээг хангахаас гадна хөрш зэргэлдээ ОХУ, БНХАУ-ын Тайваньд нийлүүлж Япон улсад гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Аж үйлдвэр.
Аж үйлдвэрийн чиглэлээр Увс аймагт 140 аж ахуйн нэгж, иргэд үйл ажиллагаа эрхэлж 2015 оны туршид 13.1 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж 10.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн ба 2010 оны зэрэгцүүлэх үнээр нийт 9.1 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсний дотор нийт үйлдвэрлэлтийн 31.0 хувийг дулаан түгээлт усан хангамж, 56.4 хувийг боловсруулах салбарын үйлдвэрлэл, 12.6 хувийг уул уурхай олборлолт эзэлж байна.
Аж үйлдвэрийн салбарын өсөлтөнд мах бэлтгэлийн үйлдвэрлэл түлхүү нөлөөлсөн байна.
Дэд салбараар тооцвол нийт үйлдвэрлэлтийн 47.1 хувийг хүнс ундааны үйлдвэрлэлт, 29.9 хувийг дулаан үйлдвэрлэлт, 12.6 хувийг уул уурхайн олборлолт, 5.4 хувийг барилгын материалын үйлдвэрлэл, 1.1 хувийг усан хангамж, 0.4 хувийг мод модон бүтээгдэхүүн, 1.4 хувийг гутал арьс ширний үйлдвэрлэл, 0.1 хувийг хувцас үйлдвэрлэл, 0.7 хувийг бусад боловсруулах үйлдвэрлэл эзэлж байна.
2015 онд барилгын гүйцэтгэгч 35 аж ахуйн нэгжүүд барилгын 104 объектод 53.1 тэрбум төгрөгийн БУИЗ-ын ажил гүйцэтгэсэн нь өнгөрсөн оноос 12.6 хувиар өссөн байна.
Гадаад худалдаа. Экспорт ба импорт.
2015 онд импортын хэмжээ 28133.7 мян.ам.долларт хүрсэн. Гол нэрийн бүтээгдэхүүнээс 28.9 мян.тн нефть бүтээгдэхүүн, 108550.2 мян.квт.цаг цахилгаан, 1050 ш мебель тавилга, 3168.5 тн хивэг, 1985.0 тн овъёос, гурил 2781.0 тн, ачааны автомашин 8 ш, суудлын автомашин 26, хавтан хуванцар 805, тавилгын хавтан 2210.8 м2, модон хаалга 172 ш, ширмэн радиатор 18.9 тн, шилмүүст модны банз 1053.4 м3 ба бусад бүтээгдэхззн эзэлнэ.
2015 оны байдлаар экспортонд 156.0 тн адууны мах, 6 ширхэг монгол гэр, чулуулгын дээж 390 кг гаргаж экспорт 303.8 мянган ам доллар болсон байна.

Байгалийн нөөц, баялаг.


№ Ашигт малтмалын төрөл Нөөцийн хэмжээ Лиценз
тоо
Ашиглалтын лиценз 41
1 Алт 250 тн 15
2 Нүүрс 1039.2 сая.тн 14
3 Төмөр 25.2 сая.тн 3
4 Давс 7685.2 мянган.тн 5
5 Ховор металл Нөөц тогтоогдоогүй 1
6 Барилгын материал 460 мян.м3 2
7 Гөлтгөнө 300.0 сая.тн 1
Хайгуулын лиценз 48
Увс аймгийн нутагт ашигт малтмалын 303 орд, илрэлийг тогтоогоод байгаагаас өнөөгийн байдлаар ашиглаж байгаа 9 төрлийн ашигт малтмалын 33 орд, цаашид нарийвчлан судлах 153 орд, илэрц газар байна. Нөөц нь тогтоогдсон дээрх ордуудаас гадна алт, зэс, занар, давс, нефть, уран, мөнгө, төрөл бүрийн үнэт чулуунууд, шохой, тоосгоны орд газрууд зэрэг ашигт малтмалын нөөц бүхий орд илэрцүүд байгаа бөгөөд дээрх нөөцүүдийн хайгуулыг бүрэн хийлгэх, нөөцийг тогтоох, эдийн засгийн үндэслэлийг тооцох шаардлагатай байгаа юм.
Газрын тос, нефть бүтээгдэхүүний хувьд Увс аймгийн газар нутгийн 80%-ийн талбайг эзэлсэн нарийвчилсан хайгуул хийх ажиллагаа эхэлж байгаа бөгөөд нефтийн томоохон орд Увс нуур, бөөрөг дэлийн элс буюу Увс аймгийн зүүн урд хэсэгт байх судалгааг геологич мэргэжилтнүүд тогтоогоод байна.
Дэд бүтэц:
Улаангомоос Хандгайтын чиглэлд 120 км, Улаангом Наранбулаг Үзүүрийн булгийн чиглэлийн 300 орчим км, аймгийн төвд 29.3 гаруй км хатуу хучилттай замтай.
Аэро Монголиа, Хүннү Эйр зэрэг авиа компаниуд агаарын шууд нислэгийг долоо хоногийн зургаан өдөр хийх болсноор жуулчдын цагийн зохицуулалт, аяллын хугацааг төлөвлөх нэгэн таатай орчныг бүрдүүлж байна.
Эрчим хүчний эх үүсвэрийн хувьд ОХУ-аас эрчим хүч нийлүүлдэг, бүх сумын төв ББЭХС-д холбогдсон. Дулааны 1, 2-р станц албан байгууллага айл өрхийг дулаанаар хангаж байна.
Харилцаа холбооны хувьд Монголын Цахилгаан холбооны суурин утас, Мобиком, ЖиМобайл, Юнитель, Скайтель зэрэг үүрэн телефоны хэрэглэгч бүх сумдад бий болж, интернет сүлжээ 18 суманд тавигдсан.

Түүх соёл.


Увс аймаг нь байгалийн бүс бүслүүр, эко системийн олон иж бүрдлийг нэг дор агуулсан “Дэлхийн өв”-ийн өлгийнутаг. Аймгийн нутаг дэвсгэрт эртний түүх соёл, дурсгалт зүйл болох хүн чулуу 104, буган хөшөө 21, хадны сүг зураг 90 гаруй цэгт 40.000 гаруй, бичиг тэмдэгт хөшөө 20, гэрэлт хөшөө нэг, хадны бичээс 10, түүнчлэн олон мянган хиргисүүр, эртний сүм хийдийн үлдэгдэл, туурь бүртгэгдсэн. Чандмань уулын археологийн олдвор нь эртний түүх соёлын нандин өвд тооцогддог.
Увс аймаг нь баруун Монголын олон ястны өлгий нутаг бөгөөд икэлийн татлага, бий биелгээ, өв соёлоороо дэлхийд гайхагдсан ард түмэн. Ястан бүр өөр өөрийн өвөрмөц хэл ярианы аялгатай, ёс заншилтай.
Аялал жуулчлал.
Увс аймаг бол:
- Дэлхийн өвд бүртгэгдсэн нутаг
- Дэлхийн хамгийн хойт захын анхны үүслээрээ байгаа “Алтан элс” бий.
- Дэлхийд ховордсон Ирвэсийн өлгий нутаг
- “Монголын 9 гайхамшиг”-ийн нэг Увс нуурын ай савын давтагдашгүй төрх
- Түүх соёлын нандин өв дурсгал
- Бий биелгээ, хуур, ардын өвөрмөц ахуй, зан заншил, соёл
- Чацаргана, жамц давс, арвайн гурилаараа алдартай.
-ОХУ-тай хил залгаа байнгын ажиллагаатай 2 боомттой.
Увс аймаг нь аялал жуулчлалын бодлогоо тодорхойлсон бөгөөд томоохон нууруудаа түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой. Аймгийн төвөөс Увс нуурын аялал жуулчлалын бүс 21 км радиуст байдаг. Увс нуурын чиглэлд сайжруулсан замтай, Хяргас нуурын чиглэлд 190 км хатуу хучилттай авто замтай. Увс, Хяргас нуурын дэргэдэх аялал жуулчлалын 3 баазад цахилгаан дамжуулах агаарын шугам татсан. Эдгээр газруудад наран шарлагын газар байгуулах боломжтой. Увс, Хяргас нуурын ус эрдэслэг, харшил эмчлэх үйлчилгээтэй.
Увс нуурын ай сав газар нь 1993 онд дархан цаазат газар, 1997 онд НҮБ-ын олон улсын шим мандлын нөөц газрын сүлжээнд, 2003 онд дэлхийн өвийн сүлжээнд, 2004 онд олон улсын ач холбогдол бүхий нүүдлийн шувууд олноор амьдардаг орчны тухай конвенцид тус тус нэгдэн орсон. Унаган төрхөөрөө байгаа онгон дагшин уулс, хангай, говь цөл хосолсон үзэсгэлэнт сүрлэг байгаль, олон ястны өвөрмөц ахуй, зан заншил, түүх соёлын дурсгалт газрууд олон байдагт тулгуурлан, аялал жуулчлал хөгжүүлэх өргөн боломжтой.
Одоогийн байдлаар Хэцүү хад, Хар тэрмис, Онцын тасархай, Хархираа, Цүнхэг, Увс нуур зэрэг 8 жуулчны бааз, амралтын газар үйл ажиллагаагаа явуулж байна.