ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

  • НЭР : УВС АЙМГИЙН БЭЛГЭДЛИЙН ДАЛБААНЫ ТАЙЛБАР
    ТАЙЛБАР : 1. Уг тугийн урт, өргөн нь 2:1 хэмжээтэй байна. 2. Ишний орой нь сумын зэв хэлбэртэй байна. 3. Тугийн суурь өнгө нь цэнхэр бөгөөд энэ нь Увс нуураараа нэрлэгдсэн аймаг учир нуурынхаа өнгийг илэрхийлж байгаа хийгээд нуур олонтой, усны эх орон гэдгийг илтгэнэ. 4. Цэнхэр суурийн доод хэсэгт 4 ширхэг цагаан давалгаа буй нь тус аймаг дөрвөд, баяд, хотон, халх гэсэн 4 ястантай гэдгийг гэрчилнэ. 5. Давалгаа бүр нь 19 ширхэг байгаа нь 19 засаг, захиргааны нэгж буюу сумтайг харуулна. 6. Тугийн зүүн дээд талд түүний уртын гуравны нэгтэй тэнцүү хэмжээний зайд Чандмань Улаан уулыг уран сайхны аргаар дүрслэн байрлуулсан. Энэ нь тус аймаг анх “Чандмань уулын аймаг” хэмээн нэрлэгдэж байгуулагдсан хийгээд Улаан уулаа биширч дээдэлж явдгийг илтгэнэ. 7. Чандмань Улаан уулын шовх оройд байгаа цас нь тус аймаг мөнх цастай уул олонтой, уулын орон болохыг өгүүлнэ. 8. Улаан уулын дээд талд нар, сар, галын дөлийг байрлуулсан нь уг туг нь аймгийн төрт ёсны бэлгэдэл гэдгийг илтгэнэ.
  • НЭР : УВС АЙМГИЙН ЛОГО
    ТАЙЛБАР : Увс аймгийн Сүлд тэмдэг нь 1999 оны 12-р сарын 21-нд Аймгийн ИТХ-ын IX-р хуралдаанаар батлагдсан. Сүлд тэмдэгийн тайлбар: Дэлхий өөрөө бөөрөнхий бөгөөд нарыг тойрон тасралтгүй хөдөлгөөнд оршдог тул амьдрал, ертөнцийн үйл түүний нэгэн адил байдгийг харгалзан Увс аймгийн бэлгэдэл, сүлд тэмдэгийг дугуй дүрстэй байхаар сонгож авсан байна. Доторх дүрс: Тойргийн дээд талын хагасыг цэнхэр өнгөтэй харуулсан нь Монголчуудын энх мэндийн бэлгэдэл болсон мэндийн цэнхэр хадгийг илэрхийлсэн юм. Улаан өнгөтэй гурван галын дөл нар, сараар өнгөрсөн, одоо, ирээдүй цагийг харуулахын хамт мандан бадарч явахын бэлгэдэл дүрсэлсэн. Улаан зураасан тойргоор тойргийн дотор хүрээг хийсэн нь аймгийн төв Улаангом гэдгийг харуулсан. Тойргийн доод хагасыг шар өнгийн суурь дээр хар хүрэн өнгийн дүрсээр зурсан. Үүнд: Мориор мал аж ахуйг арвай тарианы түрүүгээр газар тариалан, хүрдээр аж үйлдвэрийг дүрслэн харуулсан. Тойргийн дотор талд ногоон өнгийн суурин дээр Увс аймгийн нэрийг тод үсгээр бичсэн. Ногоон өнгөөр тал хээрийн бүсийг тод үсгээр баруун Монголын эртний уламжлалт соёлыг харуулж байгаа юм. Тойргийн төвд цайвар бор болон цагаан шар өнгөөр элсэн манхан зурж говь цөлийн бүсийг харуулахыг эрмэлзсэн. Манхны цаана өнгө ялгасан цагаан цэнхэр давалгаанаар Увс аймгийнхаа нууруудыг илэрхийлсэн. Нуурын цаана мөнх цасан дуулгатай Хархираа, Түргэний уулсаа зурсан. Уулын цагаан оргил нь нисэж байгаа цагаан шонхор шувуу, монгол гэрийн өрхийг давхар илэрхийлсэн. Сүлд тэмдэгийг Улаангом сумын 5-р багийн 12-ын 24 тоотод оршин суугч зураач Б.СОНИНБАЯР бүтээжээ