ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

  • НЭР : ЧАНДМАНЬ УУЛ
    ТАЙЛБАР : Увс аймгийн төвийн баруун талд байдаг зүрхэн хэлбэртэй хадат жижиг улаан уул юм. Хархираа, Түргэний уулс Тогтохын Шилээс алс хол, Увс нуурын хөвөөний үржил шимт газар тасархай тогтсон энэхүү уулыг нутгийн ардууд эрт дээр үеэс Чандмань эрдэнэтэй зүйрлэн дээдлэн дээдлэн хүндэтгэж, түүний дэргэд Улаангом хотын суурийг тавьж, улмаар Дөрвөд далай хан аймгийн гол хүрээ – Улаангомын хүрээг байгуулжээ. Орон нутагт ардын засгийг ардчиллын үндсэн дээр байгуулахад 1925 онд Дөрвөд далай хан аймгийн Чандмань уулын аймаг гэж энэ уулын нэрээр нэрлэсэн байна. Бассайн чанарын рашаантай юм
  • НЭР : УВС НУУР
    ТАЙЛБАР : монгол орны хамгийн том нуур, тус аймгийн зүүн хойд хэсэгт оршино. Уртаараа 84 км, өргөнөөрөө 79 км, 3350 ам км талбай эзэлнэ. Гүн 12-15 зарим газраа 29 м хүрнэ. Эргийн дагаж тойрвоос 450 км зам туулах болно. Нас нь 200 сая жил гэж эрдэмтэд тогтоожээ. Увс нуурт Тэс, Нарийн, Хархираа, Түргэн, Хөндлөн , сагил ,Боршоо, Хандгайт, Торхлиг зэрэг их Нууруудын хотгорын хойд захад байх бөгөөд далайн төвшнөөс 759 м өндөрт тогтжээ. Увс нуур давстай бөгөөд 1литр усанд18.7 гр давс агуулна.нуурын хөвөө хужир, давс элбэгтэй, зэгс, дэрс, бут, сөөг, өлөн, шагшуурга, бургас, улиас зэрэг ойтой учраас малын булчээрт нэн тохиромжтой. Давсны их нөцтэй. Энэ нуурын хөвөөг тойрон Тэс, Зүүнговь, Малчин, Наранбулаг, Тариалан, Чандмань, Түргэн, Сагил, Давст зэрэг сумын ардууд нүүдэллэн амьдардаг
  • НЭР : ХЯРГАС НУУР
    ТАЙЛБАР : Увс аймгийн хоёр дахь том нуур. Айраг нуураар дамжин Завхан, Хүнгий голын усаар тэжээгдэнэ. Хяргаснуур 1028 ам км талбайтай,75 км урт, 31км өргөн, гүн нь 80 м, давстай тогтмол нуур юм. Гэвч Увс нуураас давсаар бага(1литр усанд 7.54 грамм) Хяргас нуур Завхан, Наранбулаг, Малчин, Хяргас, Цагаанхайрхан сумдын мал сүргийг ундаалдаг гол эх булаг ажээ. Хяргас, Айраг нуурын хоорондохь хоолой 5 мод урт гэж эрдэмтэд тогтоожээ.
  • НЭР : ХЭЦҮҮ ХАД
    ТАЙЛБАР : Аймгийн төвөөс зүүн урагш 230 километр, Завхан сумаас 60 километр зайд Хяргас нуурын зүүн хэсэгт усан доогуур 5-7 километр үргэлжлэх 20 метр өндөр хадан цохио байх бөгөөд түүнийг Хэцүү хад гэнэ. Тэрхүү хадны зарим орой нь уснаас цухуйн гарч арал мэт сүртэй харагдана. Тэрхүү цухуйж гарсан орой нь усны шувуудын диваажин бөгөөд тэнд үүрээ засаж өндөглөнө. Оросын жуулчин А.В.Бурдуков “Хэцүү хад бол байгалийн гойд сонин тогтоц, үзэсгэлэнт сайхнаараа Монголд хоёрдогч нь юм” хэмээн өөрийн тэмдэглэлдээ бичжээ.