ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

  • НЭР : БАЯД ЭМЭЭЛ
    ТАЙЛБАР : Увс аймаг олон ястан үндэстний түүх соёл ахуйн уламжлал шингэсэн олон төрлийн бүтээгдэхүүн, мал аж ахуйн эд хэрэглэл хийж ашиглаж ирнээс гадна хамгийн алдартай нь баяд эмээл юм. Баяд эмээлийг баруун таван аймагт хэрэглэж байна. Баяд эмээлийн онцлог нь суудал уужим, хавтас өргөн, бүүрэг нарийн шовхдуу, бүүрэгний урд тал бүлцгэр, дан буюу давхар ясан хяртай, мен гурван ястай, битүү ястай байдаг.