ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

  • НЭР : УВСЫН ЧАЦАРГАНА
    ТАЙЛБАР : Дэлхийн зэрлэг чацарганы 60 орчим хувь нь Монголд байдаг. Монгол улсад 29150 га талбайд зэрлэг чацаргана ургадаг гэсэн судалгаа ч бий. Түүнээс 12378 га нь Увс аймгийн нутагт ургадаг . Зэрлэг чацарганы дэлхийн тосны төв нь их нууруудын хотгорт буюу Бөхмөрөний голоос Тэсийн голын хөндий хүртэлх газарт байдаг гэдгийг дэлхийн чацаргана судлаач эрдэмтэд нэгэнт тогтоосон.