ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2015-11-03   19:20:40   55926   0
  Увсын чацаргана Европын заалтанд бүртгүүлэх боломж бүрдэхгүй байна
2015 оны 06 сарын 24-26-ны хооронд Улаангом хотноо зохион байгуулсан Баруун бүсийн хөрөнгө оруулалтын чуулганы үр дүнд олон салбарт гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахаар болсон билээ.Үүний нэг жишээ нь Франц улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлуне уг чуулганд оролцон Франц-Монголын хамтын ажиллагааны хүрээнд Францын ХААЯ-ны санхүүжилтээр Увс аймгийн брэнд бүтээгдэхүүн болох чацаргана жимсийг Европын зах зээлд нийлүүлэх боломжийг судлан Европын газарзүйн заалтанд бүртгүүлэх төслийг Увс аймагт хэрэгжүүлэхээр болсон билээ.
​Энэ ажлын хүрээнд Монголын Оюуны өмчийн газрын Франц мэргэжилтэн Селин Мэейр Увс аймагт 2015 оны 07 сараас хойш нийт 5 сарын хугацаанд ажиллаж Монгол улсаас Увс аймгийн чацаргана жимсийг Европын газарзүйн заалтанд бүртгүүлэхээр сонгож авч ажиллаж байгаа талаар танилцуулж чацаргана тариалагчидтай хамтарсан уулзалт хийж судалгаа хийн ажилласан.
​Төслийн хамгийн эхний шаардлагын дагуу Увс аймгийн чацаргана тариалагч, үйлдвэрлэгчдийн холбоодыг нэгтгэж уг холбооны нэр дээр Увс аймгийн чацаргана жимсийг Европын заалтанд бүртгүүлэх, үүний тулд “Увс хүнс” ХХК-ний “Увсын чацаргана” жимсийг Монголын Оюуны өмчийн газарт бүртгүүлсэн патентыг үндэслэн хамтран ажиллахаар олон удаагийн уулзалт хийж зөвшөөрсөн байсан. Гэвч уг компаний удирдлагууд 5 сарын дараа гэнэт шийдвэрээ өөрчилж компаний нэр дээр байгаа патентаа Увс аймгийн чацарганы холбооны нэр дээр болгож өөрчлөхөөс татгалзсан хариу өгч, патентаа ашиглуулахгүй гэж байгаа нь Увс аймгийн нийт чацаргана тариалагч, үйлдвэрлэгчдийн эрх ашгийг зориудаар санаатайгаар хохироосон бусармаг үйлдэл болсноор барахгүй Францын ХААЯ-аас уг төслийн санхүүжүүлэлтийг буцаан татахаар болж Монгол улс дахин чацаргана жимсийг Европын заалтанд бүртгүүлэх ямар ч боломжгүй болгож орон нутагт төдийгүй, улсын хэмжээнд онц их гарз хохирол учруулж саад тотгор үүсгээд байна.
​Увс аймаг чацаргана жимсний чанараар Монгол улсдаа төдийгүй дэлхий даяар алдартай төдийгүй 40-50 жилийн туршид нутгийн ард иргэд цаг агаарын эрс тэс нөхцөлд ургадаг уг жимсийг тариалж ирсэн асар их баян туршлагатай билээ. Увс нутагт ургадаг чацаргана жимсийн талаар олон жилийн судалгааны ажил хийсэн олон эрдэмтэн судлаачдын дотроос гавъяат цолтон ч бий.
​Увсын айл өрх бүр чацаргана жимсийг тариалж ашиг шимийг нь хүртсээр ирсэн бөгөөд чацаргана жимс бол Увс аймгийн төдийгүй нийт Монголын ард түмний баялаг билээ.
​Европын газарзүйн заалтанд Увсын чацаргана жимсийг бүртгүүлснээр Европын зах зээлд уг бүтээгдэхүүнийг татваргүй нийлүүлж, эко цэвэр бүтээгдэхүүн гэсэн чанарын тэмдгийг Европын холбооноос олгодог зэрэг асар их ач холбогдолтой юм.
​Гэтэл Увс аймгийн хэмжээнд тариалдаг нийт талбайн дөнгөж 5%-д тариалалт хийж боловсруулалт хийдэг “Увс Хүнс” ХХК-ний ерөнхий захирал Л.Мөнхнаран, гүйцэтгэх захирал, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Э.Баатарсан нарын амиа бодсон эрх ашгаас болж олон мянган тариаланчид хохирох, улмаар Монгол улс чацаргана жимсээ Европын зах зээлд нийлүүлэх боломжоо алдахад хүрээд байна.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ