ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2016-01-22   21:49:09   59581   2
  Б.Туул: Гурван сая дахь иргэн, түүний чацуутнууддаа төрсөн өдрийн мэнд дэвшүүлье
Монгол Улсын гурван сая дахь иргэн 2015 оны 1 дүгээр сарын 24-нд мэндэлсэн билээ. Гурван сая дахь иргэнтэй нэг өдөр 181 хүүхэд төрж, үе чацуутан болсны найм нь Увс аймгаас тодорсон.

Гурван сая иргэний үе чацуутан Увс аймагт найм мэндэлсний тав нь Улаангомд, үлдсэн гурав нь Цагаанхайрхан, Өмнөговь, Наранбулаг суманд мэндэлсэн. Гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр буюу дөрвөн минутын өмнө Улаангомын нэгдсэн эмнэлэгт мэндэлсэн Соёл-Эрдэний Буян-Өлзий одоо орон нутгаас өгсөн байрандаа ээж эмээгийн хамт амьдарч, эрүүл энх өсөн бойжиж байна. Буян-Өлзийгийн ээж нь эхээсээ тавуулаа. Ихрийн өрөөсөн юм байна. Тэрээр монгол орныхоо өнцөг булан бүрт байгаа үе чацуутнууддаа төрсөн өдрийн мэнд дэвшүүллээ.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ
o 2016-01-27   16:40:10
malchdin zeeliin huu jiliin 30%, biznesiin zeeliin huu 25% baihaar chin irged yaaj uud garah yum bee, ene balai bankuudig oron nutgaas huuj gargah heregtei, ene dotroosoo hamgiin shunaltai hamgiin hogiin bank has irged dundin bank baiguulyaa!!!
e 2016-01-26   12:33:32
аав нь хаачсын бол доо зайлуул.