ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-03-15   17:27:08   2072   0
  УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД ИРГЭД ХӨДӨЛМӨРЧИДТЭЙ УУЛЗЛАА
Монгол Улсын Их хурлын дарга Миеэгомбын Энхболд Увс аймгийн иргэд хөдөлмөрчиддтэй уулзалт хийх үеэр УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж баталсан хууль, тогтоол, гаргасан шийдвэр, тэдгээрийн зорилго, ач холбогдол, улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, төр засгаас цаашид авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаар танилцууллаа. УИХ-ын үйл ажиллагаа улсын эдийн засгийг сэргээх, хөрөнгө оруулалт татах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, банк санхүү, татвар, нийгмийн хамгааллын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд гол анхаарлаа хандуулсан гэдгийг онцоллоо. Дараа нь иргэд сонирхсон асуултаа тавьж, санал бодлоо илэрхийллээ. Иргэдийн асуултанд УИХ-ын гишүүд, салбарын сайд, дэд сайд нар хариулт өглөө. УИХ-ын дарга М.Энхболд дахин хэлэхдээ эв нэгдлийг эрхэмлэж, улстөржилтийг хойш тавих, иргэдийн бүтээлч сэтгэлгээ, аймаг, улс орноо гэсэн сэтгэл, санаачилгыг дэмжих, ажлын байр бий болгож, иргэдээ тогтмол ажил, орлоготой байлгахад анхаарах, сахилга хариуцлагыг эрхэмлэж, хэмнэлтийн бодлогыг төрийн бүх шатны байгууллагад баримтлах зэрэг үүрэг даалгаврыг өглөө.
СЭДЭВ : Мэдээ мэдээлэл