ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-03-15   17:28:29   2010   0
  МУ-ЫН ШАДАР САЙД, УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА У.ХҮРЭЛСҮХЭЭР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦАХ ЗОРИЛГООР БАРУУН ТАВАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА.
МУ-ын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах зорилгоор баруун таван аймагт ажиллаж байна. 2-р сарын 19, 20-ны өдрүүдэд Увс аймгийн Бөхмөрөн, Түргэн, Улаангом сумдад ажиллаа. Өвөжилт хүндрээд байгаа ба хүндрэх төлөвтэй байгаа аймаг, сумдад өвс тэжээлийн тусламж үзүүлэх, хямдруулж олгох, малчдын нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, машин техник, эм, био бэлдмэл, шатахуун, тээврийн зардалд зориулж МУ-ын ЗГ-аас 3.7 тэрбум төгрөгийн хөрөнгийн гаргахаар шийдвэрлэсний хэрэгжилтийг хангуулах, өвөлжилт хүндрээд байгаа сумд руу тусламжийн цувааг гаргах, бодит байдалтай танилцах зорилготой тус ажлын хэсэгт ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Т.Бадрал, ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга, ахмад Я.Гантөмөр, Шадар сайдын зөвлөх, хурандаа Л.Алтангэрэл, зөвлөх Л.Сайнаа, А.Үйлстөгөлдөр болон Улсын онцгой комиссын шуурхай баг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ажиллаа. 02.20-ны шөнө 01цагт Түргэн суманд ажлаад Улаангом сумын 1-р баг буюу Чандманий замын дээд талын хачир дэлгэж зам давж, айл өрхүүд усанд автаж болзошгүй байгаатай газар дээр нь танилцаж, 03 цагт аймгийн онцгой комиссын шуурхай хурал зарлан хуралдууллаа. Хуралд Аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Д.Батсайхан, аймгийн ОБГ-ын дарга Б.Баттулга нар цаг үеийн нөхцөл байдал, өвөлжилтийн талаар мэдээлэл хийлээ.
Засгийн газраас 3.2 сая төгрөгийн өртөг бүхий 138.2 литр малын эм био бэлдмэл, 82.2 сая төгрөгийн үнэ бүхий 360 тн өвс, 52 сая төгрөгийн өртөг бүхий 240 тн тэжээл /үнийг 50% хямдруулж олгох/, тээврийн зардалд 19.2 сая төгрөг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэхэд дэмжлэг болгож 5 сумын ЭМТ-д УАЗ-469 автомашин / 2-ыг 2016 онд, 3-ыг нь өнөөдөр гардуулан өглөө/, нийт 569.7 сая төгрөгийн хөрөнгө, бараа материал, мөнгө санхүүгийн тусламж дэмжлэгийг МУ-ын Засгийн газрын нөөц сангаас Увс аймагт олгогохоор шийдвэрлэн олгогдоод явж байгааг МУ-ын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх хэллээ. 02.20-ны өглөө тусламжийн цувааг сумд руу гаргаж, Сагил, Малчин, Цагаанхайрхан сумдын ЭМТ-үүдэд хуваарилсан автомашиныг хүлээлгэн өглөө. Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг Наранбулаг суманд ажлаад Завхан аймаг руу хөдлөх юм.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ