ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-04-12   14:20:49   483   0
  МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 96 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД МАРШ ТАКТИКИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойн хүрээн зохион байгуулагдсан марш тактикийн тэмцээнд авхаалж самбаа, тэсвэр тэвчээр, хурд хүчээ сорин өрсөлдсөнөөс Хилийн 0245-р ангийн баг 1-р байр эзэлж Шилжин явах цом, алтан медалийн эзэд болсон бол 2-р байранд Зэвсэгт хүчний 325-р ангийн 328-р салбар, 3-р байранд Хилийн 0311-р анги шалгарч мөнгө, хүрэл медалиар шагнагдлаа. Шагналт 4-р байранд аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид шалгарлаа. Энэхүү марш тактикийн тэмцээнийг Увс аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Цэргийн штаб, хүчний байгууллагууд хамтран зохион байгууллаа
СЭДЭВ : Орон нутгийн