ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-05-12   16:28:50   1493   0
  АЙМГИЙН ЭМНДХ-ЭЭС ШИЛДЭГ ШИМТГЭЛ ТӨЛӨГЧДӨӨ ТОДРУУЛЛАА
Увс аймгийн ЭМНДХэлтэс нь ЭМНДЕГазраас 2017 оныг "ЭЕРЭГ ХАНДЛАГА-ЧАНАРТАЙ ҮЙЛЧИЛГЭЭ"-ний жил болгон зарласантай холбогдуулан сумдын байцаагчдын нэгдсэн сургалт семинар 2017.04.05-07-ны хооронд амжилттай зохион байгууллаа. Мөн Нийгмийн даатгалын байгууллага үүсч хөгжсөний 75 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй томоохон ажлуудын нэг "АЖИЛ ОЛГОГЧ ДААТГУУЛАГЧДЫН ЗӨВЛӨГӨӨН-2017"-г 2017.05.09-ны өдөр Ойрд ХЖТ-т амжилттай зохин байгууллаа. Зөвлөгөөнд 110 гаруй ААН-ийн 250 гаруй даатгуулагч оролцож, ШИЛДЭГ ШИМТГЭЛ ТӨЛӨГЧ БАЙГУУЛЛАГУУДАА тодруулж батламж олголоо.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ