ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-05-30   12:59:50   3715   0
  БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫН СУРГАЛТ БОЛЛОО
Увс аймгийн багийн засаг дарга нарыг чадавхжуулах сургалт 05-р сарын 12-нд Аймгийн ИТХ-ын хуралдааны танхимд боллоо. Нийт 19 сумын 93 багийн дарга нар сургалтанд хамрагдсан бөгөөд Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс, Хууль эрх зүйн хэлтэс, Цэргийн штаб, аймгийн Цагдаагийн газар, ОБГ, ЭМГ, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас тус тус сургалт хийлээ. Сургалтыг аймгийн ЗДТГ-ын дарга С.Батжаргал нээж хэлсэн үгэндээ:
1. Иргэдтэй аль болох ойр байж, айл өрх бүрийн судалгааг байнга шинэчлэн гаргаж, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх
2. Багийн төвүүдийг тохижуулах, төрийн үйлчилгээ, эрүүл мэнд, боловсрол, өмч хөрөнгө хадгалалтын төв болгон ашиглах, багийн төвийн үйл ажиллагааг сайжруулах
3. Багийн үйл ажиллагаанд иргэдийнхээ оролцоог нэмэгдүүлэх
4. Багийн ИНХ-ыг улирал тутам хуралдуулж, тулгамдсан болон цаг үеийн асуудлаахэлэлцэн шийдвэрлэж байх
5. Иргэдийг насан туршийн болон суурь боловсрол эзэмшүүлэхэд анхаарах
6. Иргэдийн эрүүл мэндийн судалгааг гаргаж урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх арга хэмжээнд хамруулах, эх, хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарах
7. Эрүүл мэнд, НД-ын үйлчилгээ үзүүлэхэд мэдээллийн болон арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх
8. Иргэдийн санал бодол, өргөдөл гомдлыг тухай бүр шуурхай шийдвэрлүүлэхээр холбогдох албан тушаалтанд хандах
9. Хөдөлмөр эрхлэлт, халамжийн үйлчилгээг зорилтот бүлгийн хүн амд хүргэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх
10. Багийн ИНХ-д төрийн үйлчилгээний байгууллагуудын тайланг тавиулж, иргэдийн санал бодол хүсэлтийг тусгуулж ажиллах
11. Нийгмийн хэв журмыг сахиулах, хүн, мал, амьтан, өмч хөрөнгийг болзошгүй аюул, гэнэт халдлагаас сэргийлэх, зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах
12. МАА-н цаг үеийн ажлыг графикт хугацаанд нь зохион байгуулах
13. Багаас гаргавал зохих мэдээ, тайлан, судалгааг гаргаж холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх зэрэг багийн засаг дарга нарын үндсэн чиг үүрэгтэй уялдуулан дээрх зөвлөгөө хүргэлээ.
Багийн ЗД нарын ажилтай холбогдох хууль тогтоомжийн эмхэтгэл, аймгийн засаг дарга, удирдлагууд, ЗДТГ, хэлтэс, агентлагийн дарга, эрхлэгч нартай холбоо барих утасны жагсаалт зэргийг нэгтгэсэн гарын авлага, Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр зэргийг тус сургалтанд оролцогчдод тарааж өглөө.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ