ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-05-18   15:15:35   1016   0
  "Залуучуудын утга учиртай оролцоог хангах нь" семинар
Увс аймгийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Залуучуудын хөгжлийн төв, Хэт цахиур ТББ хамран зохион байгуулж буй "Залуучуудын утга учиртай оролцоог хангах нь" семинарын нээлтийн үйл ажиллагаа Ю.Цэдэнбалын талбайд боллоо. Нээлтэнд Аймгийн удирдлагууд оролцож мэндчилгээ дэвүүлж амжилт хүслээ. Семинарт 19 сум болон төрийн байгууллагуудыг төлөөлж 300 залуус оролцож байгаа юм байна.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ