ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-05-30   12:57:32   4300   0
  “Боловсролын бүтээмж” аян
АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсролын соёл урлагын газраас Аймгийн хэмжээний бүх сургууль, цэцэрлэгүүдийн дунд 2016-2017 оны хичээлийн жилд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнах бие биенээсээ суралцах, туршлагаа солилцох зорилгоор “Боловсролын бүтээмж” аяныг 3 үе шаттайгаар зохион байгууллаа. Нэгдүгээр шат нь заах аргын нэгдлийн дунд, Хоёрдугаар шатыг сургууль, цэцэрлэг дээрээ эцэг эх, багш, сурагчдынхаа дунд зохион байгуулсан бол гуравдугаар үе шатыг өнөөдөр аймгийн төвийн сургууль, цэцэрлэгүүд төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгууллаа.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ