ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-06-07   12:22:04   8543   0
  "ОРОС ОРНЫГ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ" УРАЛДААН БОЛЛОО
2010 онд НҮБ-аас 06 сарын 06-ыг оросын алдарт яруу найрагч, орчин үеийн уран зохиолыг үндэслэгч А.С.Пушкины мэндэлсэн өдрийг олон улсын Орос хэлний өдөр болгон зарласантай холбогдуулан Увс аймагт байгуулагдсан Оросын соёл, шинжлэх ухаан мэдээллийн төвийн дэргэдэх Орос хэлний төвд "Орос орныг хэн санй мэдэх вэ?" уралдааныг тус аймагт ажиллаж амьдардаг, Орост сургууль төгссөн хүмүүс болон орос хэлний багш нарын дунд ЗДТГ-ын ТЗУХ-ээс зохион байгуулав.
Нийтдээ 20 гаруй хүн оролцож 4 багт хуваагдан баг бүр мэндчилгээ дэвшүүлж, Орос орны талаар асуулт хариулт, орос дуу, үлгэр, түргэн хэллэг, зүйр үгс, болон А.С.Пушкины шүлгүүдээр өрсөлдөж нэгэн оройг орос хэлээр ярьж мэтгэлцэж өнгөрүүлэв. Уг арга хэмжээнд оролцсон хүмүүс цаашид Увс аймагт орос хэлний боловсролыг дэмжих чиглэлээр хамтран ажиллаж, уг Орос хэлний төвийн дэргэд орос хэл сонирхогчдын холбоо, клуб байгуулах санал гаргаж , фэйсбүүк групп нээж байнгын харилцаа, холбоотой ажиллах талаар санал гаргав.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ