ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-06-08   14:27:55   7112   0
  ЦОГЦОЛБОР 1-Р СУРГУУЛИЙН 9, 12-Р АНГИЙН СУРАГЧИД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ
Увс аймгийн Улаангом сумын Улсын тэргүүний лаборатори цогцолбор 1-р сургууль 2006 онд түүхт 80 жилийнхээ ойгоор МУ-ын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, маршал Юмжаагийн Цэдэнбалын нэрэмжит сургууль болжээ. Тус сургууль нь 2016-2017 оны хичээлийн жилд 45 бүлэгт 2543 сурагч сургаж хичээлийн жилийнхээ үйл ажиллагааг амжилттай явуулж олон улс, улс, аймагтаа томоохон амжилтуудын гаргажээ. Энэ хичээлийн жилд 9-р ангийн 4 бүлэгт 110 сурагч, 12-р ангийн 273 сурагч суурь, бүрэн дунд боловсролоо амжилттай эзэмшин төгсч байна. Онцолж хэлэхэд 12-р анги нь сургуулийхаа 44 дэх төгсөлт болж байгаа юм байна. Тус сургуулийн төгсөгчид 2006 оноос хойш 11 дэх жилдээ Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж байна.
Цогцолбор 1-р сургуулийн ачит багш нараараа хичээл заалган сурч боловсрон амьдралын замд хөл тавьж буй 12-р ангийнхан болон 9-р ангийн сурагчид ийнхүү тангаргаа өргөлөө. 12-р анги төгсөж байгаа нийт төгсөгчдөдөө удахгүй болох элсэлтийн шалгалтаа амжилттай өгч, дуртай мэргэжлээ сонгон, хүссэн сургуульдаа элсэн орохыг хүсье.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ