ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-06-21   16:54:50   2831   1
  Буурал даргынхаа талбайн өнгө үзэмжийг сайжруулах ажилд оролцсон залуусаа шагнаж урамшууллаа.
Аймгийн ЗДТГ-ын Нийтлэг үйлчилгээний албаны 7 ажилтан, ББЭХС ТӨХК-ний 7 албан хаагч, ХТҮГ-ын цахилгаанчин зэрэг нийт 15 ажилтан албан хаагчид Маршал Ю.Цэдэнбалын талбайн тохижилтын ажилд өдөр шөнөгүй нийт 5 хоногийн турш ажиллаж ажлаа дуусгалаа. Амжилттай сайн ажиллаж буурал даргынхаа талбайн өнгө үзэмжийг сайжруулж, ажил үүргээ сайн гүйцэтгэсэн Б.Чимэддорж даргатай НҮА-ны манаач Г.Баянмөнх, нярав Д.Хандсүрэн, сантехникч Б.Жанцансамбуу, ББЭХС ТӨХК-ний Засварын албаны ахлах инженер Г.Чойжил, тоноглолын мастер Б.Цэвээнравдан, кранчин Г.Жамсрандорж, Ц.Регзэн, монтёр Д.Пунцагноров, Н.Өсөхням, Б.Чулуунбаатар, Б.Пүрэвсүрэн, ХТҮГ-ын цахилгаанчин Т.Нэргүй нарыг Аймгийн Засаг дарга Д.Батсайхан, ЗДТГ-ын дарга С.Батжаргал нар хүлээн авч хүндэтгэл үзүүлэн Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойн тэмдэг, мөнгөн шагналаар шагнаж урамшуулан амьдрал, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөлөө.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ
Зочин 2017-07-05   21:29:40
Баахан хуучин гэрэл авч ирж тавьсан гэлүү