ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-07-09   13:45:33   3525   0
  Ардын хувьсгалын 96 жилийн ой, Увс аймаг байгуулагдсаны 92 жилийн ойн Үндэсний сурын харваа эхэллээ. Харваачдын маань сум нь мэргэн байх болтугай.
Ардын хувьсгалын 96 жил, Увс аймаг байгуулагдсаны 92 жилийн ой, 2017 оны Увс аймгийн баяр наадмын Үндэсний сурын харвааны тэмцээн эхэллээ. Үндэсний сурын салбар хорооны даргаар Улаангом сумын Засаг дарга Ц.Пүрэвжав, салбар хорооны гишүүдээр Шуудан холбооны дарга С.Бямбабаатар, Мэдээлэл сүлжээний газрын дарга Б.Анхбаяр, Цахилгаан холбооны газрын дарга Б.Алтанчулуун, 4-р багийн Засаг дарга Л.Давааворж нар томилогдон ажиллаж байна. Сур харвааны тэмцээн нь эрэгтэй, эмэгтэй 3-7 нас, 8-13 нас, 14-17 нас, насанд хүрэгчид гэсэн ангиллаар явагдаж цэц мэргэнээ сорьж шилдгүүдээ 07.10-ний өдөр тодруулна. Сурын спорт сонирохогч наадамчин олон та бүхнийг хүрэлцэн ирж эрхий мэргэн харваачдаа дэмжихийг урьж байна. Увс аймгийн баяр наадмыг зохион байгуулах хороо, Үндэсний сурын салбар хороо, Биеийн тамир спортын газар
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ