ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-07-10   15:10:11   4552   0
  ХҮНДЭТГЭЛИЙН ЖАГСААЛ
Үндэсний их баяр наадам, Увс аймаг багуулагдсаны 92 жилийн ойн арга хэмжээний нээлтэнд хилийн 0245-р анги, Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын албан хаагчдын ёслолын жагсаал зохион байгуулагдлаа. Аймгийн ИТХ, ЗДТГ, хэлтэс, агендлагууд, албан байгууллага, хувийн хэвшлүүд, урлаг спортынхон зэрэг Увс аймагт үйл ажиллагаа явуулдаг байгууллага, ААН-үүдийн ажилтан, албан хаагчид төрт ёсны их цэнгэл наадам, Тулгар төрийнхөө олон түүхт ойн хүндэтгэлийн жагсаалд өргөн бүрэлдэхүүнээрээ оролцлоо. Хүндэтгэлийн жагсаалын дараа Увс нутгийн ард түмэндээ хандан Аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ