ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-07-17   14:29:59   9362   0
  ТӨРИЙН ТАХИЛГАТ ХАН ХӨХҮЙ ХАЙРХАНЫ ТЭНГЭРИЙГ ТАЙХ ТАХИЛГЫН ЁСЛОЛ, БАРУУН БҮСИЙН “УВС ХУРД-2017” ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ ДАНШИГ НААДМЫН ХӨТӨЛБӨР
2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр
8:00-20:00 Хурдан морьдыг бүртгэх
2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр
08: 00-20:00 Хурдан морьдыг бүртгэх
11:00-12:30 Аймгийн арслан Пунцагнамжилын Боовонгийн хөшөөний нээлт
14:00-18:00 Баярын хүндэтгэлийн хурал, концерт
20:00-23:00 Долоон бурхны тахилга
2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр
06:00-13:00 Хан Хөхүй хайрханы тэнгэрийг тайх тахилгын ёслол /Хан Хөхүй хайрханы овоон дээр/
15:00 Эрлийз бага насны хурдан морины гараа
17:00 Эрлийз морьдын дунд насны хурдан морины гараа
19:00 Эрлийз морьдын дээд насны хурдан морины гараа
2017 оны 07 дугаар сарын 29-ны өдөр
6:00 Хурдан азарганы гараа
09:00-11:00 Баяр наадмын нээлт – Цагаан сүлд цэнгүүлэх ёслолын үйл ажиллагаа
9:30 Хязаалан насны хурдан морины гараа
11:00 Хүчит бөхийн барилдааны 1,2-ийн даваа
11:00 Сурын харвааны тэмцээн
13:00 Өсвөрийн бөхийн барилдааны 1,2-ийн даваа
13:00 Дааган насны хурдан морины гараа
17:00 Хүчит бөхийн барилдааны үргэлжлэл
17:00 Шүдлэн насны хурдан морины гараа
17:00 Эрлийз насны морь цоллох
21:00-24:00 Үдшийн цэнгүүн
2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр
7:00 Их насны хурдан морины гараа

ӨНДӨРХАНГАЙ СУМЫН “ТҮМЭН АДУУНЫ БАЯР”-ЫН ХӨТӨЛБӨР


2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр
09:00 Ташуур шүүрэх тэмцээн
Морь булгиулах тэмцээн
Хос морьтныг шалгаруулах
Унаганы уралдаан
Тамганы ёслол
11:00 Азарга, Даага, Шүдлэн, Хязаалан насны морь цоллох
11:00 Хүчит бөхийн барилдааны үргэлжлэл
12:00 Соёолон насны хурдан морины гараа
15:00 Хүндэт зочид гийчид, Өндөрхангай сумын Хүн эмнэлгийн 80 жилийн ойн төлөөлөгчдөд хүндэтгэл үзүүлэх, бэлэг дурсгал гардуулах
16:00 Их нас, Соёолон насны морь цоллох
17:00 Хүчит бөхийн барилдааны шагнал гардуулах
19:00 Наадмын хаалтын ёслол

ДАНШИГ НААДМЫН ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨЛ

Дэлгэр сайхан нутагтаа хотол түмэн минь сайхан наадаарай

СЭДЭВ : Цаг үеийн мэдээ