ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-08-07   12:45:46   683   0
  ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ТАЛААРХ БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЭНЭ САРЫН 15-17-НЫ ӨДРҮҮДЭД УВС АЙМАГТ БОЛНО
“Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангахын тулд ЗГХЭГ, УИХ-ын тамгын газар хамтран улс, орон нутгийн хэмжээнд бүсчилсэн сургалт хэлэлцүүлэгийг явуулж эхлэсэн. Тус хэлэлцүүлэгийг манай аймагт энэ сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм байна.
Хэлэлцүүлгийн нэгдүгээр шатны хүрээнд УИХ-ын Тамгын газраас орон нутагт бүсчилсэн сургалт, хэлэлцүүлэг явуулж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар танилцуулж, гарын авлагаар ханган сургагч багш нарыг бэлтгэнэ. Бэлтгэгдсэн сургагч багш нар нь сумдадаа, баг бүртээ хэлэлцүүлгийн хоёр, гуравдугаар үе шатыг зохион байгуулах юм байна.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ