ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-08-10   09:18:27   799   0
  УВС АЙМГИЙН ӨМНӨГОВЬ СУМЫН АХЛАХ СУРГУУЛИЙН 80 ЖИЛИЙН ОЙ ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА
Увс аймгийн Өмнөговь сумын ахлах сургуулийн түүхт 80 жилийн ойн баярын хурал амжилттай болж өндөрлөлөө. Хуралд УИХ-ын гишүүн Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, Увс аймгийн ЗДТГ-ын дарга С.Батжаргал, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга С.Дашням мөн тус сумын удирдлагууд, сургуулиас төрөн гарсан алдар цуутнууд, сургуулийн удирдлагууд, багш нар, үе үеийн төгсөгчид гэх мэтчилэн өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо.
Увс аймгийн Өмнөговь сумын ахлах сургууль нь 1937 онд анх н.Даваасамбуу захиралтай, 25 сурагчтайгаар үүд хаалгаа нээж байсан. Тэгвэл өдгөө 80 жилийн түүхийг ардаа үлдээж, 1000 гаруй сурагч шавь нартай, 100 гаруй багш ажилчидтайгаар үйл ажиллагаа явуулж байна.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ