ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-08-11   14:09:02   897   0
  УВСЫН ЧАЦАРГАНЫ ГАЗАР ЗҮЙН ЗААЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛНА
Францын ЭСЯ-аас Монгол Улсын оюуны өмчийн газартай хамтарсан Газар зүйн заалтын төслийн ажилтан Франц улсын Агрономич хатагтай Бландинь Арвис ЗДТГ-ын дарга С.Батжаргалтай уулзаж Увс аймгийн Чацарганы газар зүйн заалтын одоогийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй тайлбарлалаа.
Газар зүйн заалт гэдэг нь тухайн ургаж буй газар нутгийн онцлогоос хамааралтай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэр хүндийг хамгаалахад ашигладаг оюуны өмчийн хамтын хэрэгсэл юм байна.
Газар зүйн заалтад бүртгэгдсэний ашиг тус нь Монголын оюуны өмчийн газраас тариаланчдад уг бүтээгдэхүүний хаяг шошгон дээр Монгол Улсын албан ёсны газар зүйн заалтын лого тавих эрх олгодог. Ингэснээр дотоодын болон гадаадын хэрэглэгчид газар зүйн заалттай тариаланчийн чацарганыг чанарын өндөр шаардлага хангасан бүтээгдэхүүн гэж таних болно. Мөн “Увсын Чацаргана” гэсэн нэршлийг хуурамчаар ашиглах үйл ажиллагааг таслан зогсоох боломж олгоно.
Энэ ажлыг үр дүнд хүргэхийн тулд эхний ээлжинд тариаланчид, орон нутгийн удирдлагууд болон бусад талуудад газар зүйн заалтын тухай ерөнхий ойлголт өгөх, газар зүйл заалтын мөрдөх шалгуур үзүүлэлтийг дугуй ширээний ярилцлага байдлаар хэлэлцүүлэх, шалгуур үзүүлэлтийн чанарын хяналтын тогтолцоог бий болгох ажлуудыг хийнэ.
Эдгээр суурь ажлуудыг амжилттай гүйцэтгэсний дараагаар Увсын чацарганыг дэлхийн зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Европын холбооны болон олон улсын газар зүйн заалтад бүртгүүлэх болон дэлхийн зах зээлд таниулах маркетинг, экспортын чиглэлийн эксперт олж өгөх тал дээр туслаж ажиллана гэдгээ хатагтай Бландинь Арвис хэллээ.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ