ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-08-25   17:51:13   381   0
  “БАГШ НАРЫН БАГА ХУРАЛ” БОЛЛОО
2017-2018 оны хичээлийн шинэ жилийн багш нарын бага хурал өнөөдөр болж тус хуралд Аймгийн засаг дарга Д.Батсайхан, ИТХ-ын дарга Э.Насанбат, ЗДТГ-ын НХХ-ийн дарга С.Амраа, Боловсрол, шинжлэх ухаан, спортын асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Намсрай болон сургуулиудын удирдлагууд, багш, хичээлийн эрхлэгч нар оролцлоо.
Бага хурлын үеэр сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр ба STEM боловсролын талаарх мэдээлэл, 2016-2017 оны хичээлийн жилийн зорилтын биелэлт, мөн 2017-2018 оны хичээлийн жилийн зорилтын төсөл танилцуулах, багшийн ёс зүйн хорооны 2016-2017 оны ажлын тайлан, 2017-2018 оны хичээлийн жилийн зорилтыг батлах гэх мэт илтгэлүүд тавигдсан төдийгүй багш сурган хүмүүжүүлэгчдийн санал шүүмжийг сонсож хариу өглөө.
Мөн хурлын үеэр аймаг, улсын олимпиадад амжилт үзүүлсэн анги хамт олон болон сурагч, багш нарыг шагнаж урамшууллаа.

ЗДТГазрын Хэвлэл Мэдээллийн Алба

СЭДЭВ : Цаг үеийн мэдээ