ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-08-28   17:38:29   349   0
  ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ БАЙДЛЫН ТАЛААР ХУРАЛДАЖ БАЙНА
Увс аймгийн 19 сумдын удирдлагууд болон Засаг даргын зөвлөлийн гишүүд өнөөдөр өвөлжилтийн бэлтгэл байдлын талаар хуралдаж байна.
Тус хурлаар агентлаг, албан байгууллагууд өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар сумдын удирдлагуудад мэдээлэл өгсөн төдийгүй сумдын өвөлжилтийн бэлтгэл ажил хэдэн хувьтай явж байгаа талаар мөн тулгамдаж буй асуудлуудыг сонсож зөвлөлдөх, өвөлжилтийн бэлтгэл хангах талаар сумдын удирдлагуудад чиглэл өгөх зэргээр хурал үргэлжилж байна.

ЗДТГазрын Хэвлэл Мэдээллийн Алба

СЭДЭВ : Цаг үеийн мэдээ