ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

    2017-08-29   09:51:29   408   1
      ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ТАЛААР ХУРАЛДЛАА
    Аймаг сумдын удирдлагууд болон холбогдох албан байгуулагуудын удирдлага мэргэжилтнүүд өвөлжилтийн бэлтгэл байдлын талаар хуралдлаа.
    Тус хуралдаанаар сумдын удирдлагууд өвөлжилтийн бэлтгэл ажил хэр шатанд явагдаж байгаа талаар мэдээлэл хийсэн төдийгүй тулгамдаж байгаа асуудлуудад холбогдох хүмүүс тайлбар өгч ажиллалаа.
    Энэ үеэр Аймгийн Засаг дарга Д.Батсайхан “Энэ жил ихэнх нутгаар бороо хур бага орсны улмаас гандуу байгаа учир өвөлжилт хүндэрч болзошгүй байна. Тиймээс малчид, хөдөлмөрчид сумдын удирдлагууд хамтран ажиллаж, хадлан тэжээл, өвс ургацаа сайтар бэлтгэж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг маш сайн хангах хэрэгтэй” гэдгийг анхаарууллаа.
    СЭДЭВ : Цаг үеийн мэдээ
    asuult 2017-09-03   01:34:09
    haduur traktortoi ah ahui negjid shatahuun ugch bgaa umnu jiluuded hyand uneer ugdug bsan shdee