ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

    2017-09-01   19:00:51   1284   0
      УВС АЙМГИЙН ЕБС, ЦЭЦЭРЛЭГҮҮД ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
    Увс аймгийн ЕБС, цэцэрлэг, Их дээд сургуулийн 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
    Улаангом политехник коллежийн нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн Засаг Дарга Д.Батсайхан, Улаангом политехник коллежийн захирал Э.Балжинням, ХХҮГ-ын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Ц.Гантөмөр нар оролцлоо.
    Тус коллеж нь энэ жил 46 дахь элсэлтээ авч байгаа бөгөөд 27 төрлийн мэргэжлээр сургалтаа явуулдаг ажээ.
    Мөн Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит Цогцолбор 1-р сургууль, Улаангом сумын 1-р цэцэрлэгийн нээлтэнд аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Улаангом сумын Засаг дарга Ц.Пүрэвжав, АЗДТГ-ын НБХ-ийн Боловсрол, ШУ-ны асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Намсрай,
    Улаангом сумын ахлах 3-р сургууль, 8-р цэцэрлэгийн нээлтэнд АЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга У.Ганзориг,
    Ахлах 4-р сургууль, 3-р цэцэрлэгийн нээлтэнд ЗДТГ-ын дарга С.Батжаргал,
    2-р сургууль, 5-р цэцэрлэгийн нээлтэнд НБХ-ийн дарга С.Амраа,
    Чандмань-Эрдэм ахлах сургууль, 6-р цэцэрлэгийн нээлтэнд БСУГ-ын дарга С.Дашням, Увс-Эрдэм ахлах сургууль, 4-р цэцэрлэгийн нээлтэнд СТСХ-ийн дарга Б.Эрдэнэсүрэн,
    9-р цэцэрлэгийн нээлтэнд ХШҮДАХ-ийн дарга Баяртайханцэцэг, БСУГ-ын төлөөллүүд оролцож багш, сурагчид, бяцхан багачуудад сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэж, мэндчилгээ дэвшүүлэн баяр хүргэлээ.

    ЗДТГазрын Хэвлэл Мэдээллийн Алба

    СЭДЭВ : Цаг үеийн мэдээ