ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-09-05   10:11:40   1057   0
  2015-2017 онд нийт 197 иргэн төрийн жинхэнэ албан тушаалд анх орох нөөцийн жагсаалтад бүртгүүлсэн байна.
Аймгийн нэгдсэн сургалтын төлөвлөгөөнд нийт 76 арга хэмжээ төлөвлөснөөс 34 арга хэмжээг зохион байгуулж, давхардсан тоогоор 2311 төрийн албан хаагчид хамрагдаж, 43 албан хаагч мэргэжлийн үнэмлэх болон гэрчилгээ, сертификат гардан авсан.
Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Орон нутгийн цогц хөгжил, түншлэл төслийн хүрээнд төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх 14 төрлийн сургалт зохион байгуулж давхардсан тоогоор 1150 гаруй төрийн албан хаагчийг хамруулсан.
Аймаг орон нутаг болон дотоодын нөөц боломжийг ашиглан 671 удаагийн сургалт зохион байгуулагдаж давхардсан тоогоор 5078 төрийн албан хаагч хамрагдсан байна.
Тус зохион байгуулагдсан сургалтуудыг дүгнээд үзэхэд нийт 782 удаагийн сургалт зохион байгуулагдаж 8871 төрийн албан хаагч хамрагдаж 82 албан хаагч мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээ, сертификат гардан авсан.
Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг 2, 6 дугаар саруудад 2 удаа зохион байгуулж, зарлагдсан 02 дугаар сард зохион байгуулсан сонгон шалгаруулалтаар туслах түшмэлийн ангиллын 18 ажлын байрны сул орон тоонд нийт 107 иргэн бүртгүүлж, дэс түшмэлийн ангиллын 17 ажлын байрны сул орон тоонд нийт 269 иргэн бүртгүүлсэн.
Туслах түшмэлийн ангилалд 107 иргэн бүртгүүлж, шалгуулснаас 25 иргэн тэнцэж, дэс түшмэлийн ангилалд 269 иргэн бүртгүүлж, шалгуулснаас 123 иргэн тэнцэж төрийн жинхэнэ албан тушаалд анх орох нөөцийн жагсаалтад бүртгүүлсэн.
2015-2017 онд нийт 197 иргэн төрийн жинхэнэ албан тушаалд анх орох нөөцийн жагсаалтад бүртгүүлсэн байна.

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН УВС АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ

СЭДЭВ : ТАЗ-Мэдээ мэдээлэл