ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-09-08   14:33:41   545   0
  “МАНАЙ УВС” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Аймгийн Засаг даргын “МАНАЙ УВС” үйл ажиллагааны хөтөлбөрийг дэмжих, Голомт банкны бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлж хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа.
Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд ЗДТГ-ын дарга С.Батжаргал, ХОХБТХ-ийн дарга Б.Бат-Ерөөлт, ХХҮХ-ийн дарга Д.Цогт-Очир, Голомт банкны сувгийн удирдлагын газрын захирал У.Хосжаргал, Голомт банкны эрсдлийн удирдлагын газрын захирал А.Энхбаяр, Голомт банкны Увс салбарын захирал Д.Өнөрцэцэг нар оролцлоо.
Энэхүү санамж бичгийн хүрээнд үйлвдэрлэл үйлчилгээг дэмжих замаар жилд 200-аас доошгүй шинэ, 500-аас доошгүй байнгын болон улирлын ажлын байр бий болгох, Увс аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл болох Чацаргана үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллах, Сумдын төвийн нэгдсэн халаалтын сүлжээ байгуулах ажилд шалгарсан аж ахуй нэгжүүдийн санхүүгийн эх үүсвэрийг уян хатан нөхцөлтэйгээр шуурхай шийдвэрлэх, улмаар төсөл хөтөлбөртэй холбож зардлыг бууруулах, Санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, санхүүгийн сахилга баттай болох, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэргийг тэргүүлэх зорилт болгон ажиллах юм байна.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ