ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-09-18   12:59:11   1019   0
  БОР ХАВЦАЛ, МЭЭРЭН, БУРГАСТАЙ, ГЭДЭГ ХЭМЭЭХ ГАЗРУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙСАН АЛТНЫ КОМПАНИУДАД...
БОДИТ МЭДЭЭЛЛИЙГ БАРИМТТАЙГААР ...
Тариалан сумын нутаг дэвсгэр Бор хавцал, Мээрэн, Бургастай, Гэдэг хэмээх газруудад үйл ажиллагаа явуулж байсан алтны компаниудад ЗДТГ-ын ажлын хэсэг байгуулагдан ажиллаж шат дараатайгаар арга хэмжээ авч, өнөөдрийн байдлаар ихэнх компанийг буулгасан төдийгүй, тухайн газар хотоос нүүх машинаа дуудчихсан хүлээж байгаа гэсэн тайлбар өгсөн компаниудын багаж хэрэгсэл, техникийг хурааж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон.
Холбогдох байгууллагууд цаг алдалгүй шат дараатайгаар арга хэмжээ авсаар байгаа. Гэтэл сошиал хуудсаар мэдээллийг мушгин гуйвуулж, төрийн байгууллагууд ажлаа хийхгүй байгаа мэтээр харагдуулж, буруу ташаа мэдээллийг явуулсаар байна. Үнэн бодит мэдээллийг бид баримттайгаар хүргэж байна.
Энэ жилийн хувьд аймгийн ИТХ-ын шийдвэрээр Увс аймагт байгаль хамгаалах сангаас 40 сая төгрөгийг Өмнөговь, Тариалан, Түргэн, Хяргас гэсэн 4 сумын нутагт нөхөн сэргээлт хийхээр төлөвлөж орж ирсэн.
Мөн Швейцарийн хөгжлийн агентлагийн тогтвортой бичил уурхай нэртэй төсөл 2014 оноос Увс аймагт хэрэгжиж байгаа. Энэ төслийн удирдах зөвлөлд саналаа танилцуулаад 26 сая төгрөгийг Увс аймагт нөхөн сэргээлтийн чиглэлээр дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэж өгсөн.
Швейцарийн хөгжлийн агентлагийн тогтвортой бичил уурхай төсөл нь эвдэгдэж хөндөгдсөн газрыг шууд булж, нөхөн сэргээх нөхцөлтэйгээр гэрээ байгуулаад нийтдээ 66 сая төгрөгийн тендэр зарлачихсан.
Энэ жилийн нөхөн сэргээлтийн тендэрийг аймгийн засаг даргын орлогч байсан Ц.Батболд даргаар ахлуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэй үнэлгээний хороо байгуулагдаж тендэрийг зохион байгуулсан.
Ч.Чимэд даргатай ИТХ-ын тэргүүлэгчдээр батлуулсан хөндөгдсөн газар нөхөн сэргээлт хийх ААН, нөхөрлөлийг сонгон шалгаруулж үйл ажиллагаанд нь хяналт тавих тухай 2015 оны журам байгаа энэхүү журмын дагуу тендэрийн хороо байгуулагдаж, 7-р сарын сүүлээр сонгон шалгаруулалтаа хийсэн.
Ингээд Өмнөговийн Орлогын гол, Цэрэнцэг, Тариалангийн Бургастай, Бор хавцал, Мээрэн, Гэдэг , Түргэний Бургастай гэсэн нийт 14 багц цэг дээр нөхөн сэргээлт хийхээр тендэр зарласан. Нээлттэй тендэрийн дагуу сонгогдсон ААН, ТББ-уудтай ЗД-ын орлогч байсан Ц.Батболд журмын дагуу гэрээ байгуулсан. Эхний гэрээг 6 ТББ, 2 Компанитай хийсэн.
Гэрээ байгуулагдаад үйл ажиллагаа эхлэж байх үед Хууль зүйн сайд С.Бямбацогтын Хууль зүйн яаманд бүртгэгдээгүй , хууль бус журмуудаар аймгууд нөхөн сэргээлт нэрийн доор хууль бус алт олборлолт хийх үйл ажиллагаа явагдаж байгаа юм байна. Энэ асуудалд арга хэмжээ авна уу гэсэн албан тоот Аймгийн Засаг Дарга Д.Батсайханд ирсэн.
Аймгийн ЗД-д ирсэн албан тоотын дагуу ажлын хэсэг асуудлыг авч хэлэлцээд 2015 оны журам хуульдаа нийцэж байна уу гэдгийг шалгаж үзэхэд энэхүү журам маань хууль зүйн яаманд бүртгэгдээгүй хүчин төгөлдөр бус журам байсан. Хүчин төгөлдөр бус журмаар үйл ажиллагаа явагдах гэж байсан учраас үнэлгээний хороо дахиж хуралдаад шийдвэрийг хүчингүй болгож тухайн сонгон шалгаруулалтанд ороод эрх авсан бүх ААН, ТББ-уудад үйл ажиллагаа явуулах боломжгүй боллоо гэсэн мэдэгдэл хүргүүлсэн. Тухайн мэдэгдэл өгөх үед 3 компани, 4 ТББ нөхөн сэргээлт хийхээр гарчихсан байгааг мэдэгдсэн. Тэр үед нөхөн сэргээлт хийх цэгийг заагаад төсвийг нь суулгаад өгсөн байхад тухайн компаниуд бидэнтэй байгуулсан гэрээ, сонгон шалгаруулалтын журмаа зөрчсөн асуудал гарсан.
2014 онд анх хөндөгдсөн газрын хаягдал, шлам, угаалгыг дахин угаах замаар нөхөн сэргээлт хийж болно гэсэн журмыг МХГ-ын тавьсан шаардлагын дагуу 2015 онд өөрчилж, сэгсэрч сэргээх гэдэг зүйлийг байхгүй болгосон. Гэтэл оролцсон компаниуд маань гуйвуулах хэлбэрэээр сэгсэрч сэргээх зорилгоор тоног төхөөрөмжүүдээ татаж ирүүлсэн байсан. Ингээд таслан зогсоох арга хэмжээ авч эхлэсэн.
МХГ тухайн компаниудад удаа дараа шаардлага хүргүүлж, техникийг лацдах, хурдан хугацаанд буух шаардлага тавьж байсан. Ингээд буухгүй байсан учраас АЗДТГ-ын А3 тоот захирамжаар 8-р сарын 14-ий өдөр ХОХБХ-ийн дарга Б.Бат-Ерөөлтөөр ахлуусан ЗДТГ-ын дарга С.Батжаргал, Хууль зүйн хэлтэсийн дарга Б.Алтан, МХГ-ын улсын байцаагч н.Баттулга, улсын байцаагч н.Мэндбаяр, Аймгийн Цагдаагийн газрын дэд хурандаа н.Соронзонболд, Тариалан сумын улсын байцаагч н.Цогоо гэсэн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаад хяналт шалгалт хийх, таслан зогсоох арга хэмжээ авч ажиллаж эхлэсэн.
Ингээд ЗДТГ-ын дарга С.Батжаргалаар ахлуусан ажлын хэсэг бүх компани ААН-үүдэд 8-р сарын 24-ы дотор тоног төхөөрөмжөө татаад байгаль орчны эсрэг гэмт хэрэгээ таслан зогсоож бууна уу гэсэн хугацаатай мэдэгдэл өгөөд ирсэн. Мэдэгдлийн дагуу буусан эсэхийг шалган тогтоохоор ХОХБХ-ийн дарга Б.Бат-Ерөөлтөөр ахлуулсан ажлын хэсэг явахад зарим нь мэдэгдлийн дагуу буусан байсан. Зарим нь буугаагүй, мэдэгдэл аваагүй нэг компани шинээр нэмэгдсэн байсан. Үүний дагуу МХГ-ын байцаагч нар дахиж лацдаад, буух шаардлага хүргүүлсэн.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ